Аваргуудын лигийн шилдэг 16 баг шалгарлаа
Аваргуудын лигийн хэсгийн тоглолт дуусч 1/8 шигшээд
өрсөлдөх 16 баг шалгараад байна. Хэсгийн нэгдүгээр байраар “Реал” (Испания), “Вольфсбург”
(Герман), “Атлетико” (Испани), “Манчестер Сити” (Англи), “Зенит” (Орос), “Барселона”
(Испани), «Байерн” (Герман), “Челси” (Англи) гарчээ. Хоёрдугаар байраар “ПСЖ”
(Франц), “Эйндховен” (Голланд), “Бенфика” (Португал), “Ювентус” (Итали), “Рома”
(Итали), “Арсенал” (Англи), “Динамо” (Украина), “Гент” (Бельги) шалгарлаа. Хэсэгтээ
гуравдугаар байр эзэлсэн баг Европа лигт тоглох юм.
Хасагдах шатны сугалаа 14-нд Швейцарийн Ньон хотод болно.
1/8 шигшээд нэг хэсгийн, нэг улсын баг таарахгүй. Мөн Европын хөлбөмбөгийн
холбооны шийдвэрээр Орос, Украины баг хоорондоо тоглохгүй юм.
Б.Обама дуртай ном, кино, дуугаа нэрлэв
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2015 оны хамгийн дуртай
дуугаараа Кендрик Ламарын Much a Dollar Cost-ийг нэрлэв. Хамгийн сонирхолтой
номоор зохиолч Лорен Гроффын Fates and Furies, гоё киногоор Мэтт Даймлны
тоглосон The Martian-ийг нэрлэлээ хэмээн People сэтгүүл мэдээлэв. Тэргүүн хатагтай
Мишель Обама Бруно Марсын Uptown Funk дуу, Элизабет Александрын The Light of
the World ном, Pixar студийн “Puzzle” киног шилдгээр нэрлэсэн байна. Цагаан
ордны эзэн “Никерборгийн эмнэлэг” олон ангит киног үзэх дуртай гэжээ. Мишель
Обама анх удаа дуртай дууныхаа жагсаалтыг гаргахад Бейонс, Алиша Кис, Ники
Минаж, Арета Франклин нарын дуу багтаж байжээ.
Орон гэргүй эр 500 мянган доллар хожжээ
Колорадо мужийн орон гэргүй эр Майкл Энгфорс сугалаагаар
500 мянган доллар хожлоо хэмээн New York Daily News сонин мэдээлэв. Энгфорс
сүүлийн зургаан жилийн турш гудамжинд амьдарч байгаа аж. Бизнесээ алдаж, архинд
орсон ч амьдралаа нааштайгаар эргүүлэх итгэлээ хэзээ ч алдаж байсангүй. Ердийн
америк хүн арван доллараар сугалаа худалдаж авахаас зайлсхийдэг ч Энгфорс үзээд
алдахаар шийдсэн аж. 61 настай тэнэмэл эр хагас сая доллартай болсныхоо дараа
хамгийн түрүүнд сураггүй болсон охиноо хайж олохоор төлөвлөжээ.
Крым татгалзахын аргагүй санал тавина
Крымийн аялал, жуулчлалын компаниуд Турк, Египетэд амарч
заншсан жуулчдад зориулж татгалзахын аргагүй санал тавих гэж байна хэмээн
хойгийн Дэд бүтцийн сайд Сергей Стрельбицкий мэдэгдлээ. “Бид зочид буудал, үйлчилгээ,
хөтөлбөрөө өдрөөс өдөрт сайжруулж байна. Бүх түвшний хүмүүст зориулсан
татгалзахын аргагүй санал тавихаар бэлтгэж байна” хэмээн ярьжээ. Улс төрийн
нөхцөл байдлын улмаас Турк, Египетэд амардаг орос жуулчдын урсгал эрс татарсан
юм.
Крымийн
амралт, сувилал, зочид буудлууд All inclusive буюу нэг өдрийн үнэд зочид буудал,
өдрийн гурван хоол, уух юм 24 цагаар үнэгүй байдаг системийг нэвтрүүлэхээр төлөвлөж
байна.


No comments:
Post a Comment