Ж.Зумагийн дөрвөн эхнэр 11 автомашин улсын төсвөөр авчээ
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жейкоб Зумагийн дөрвөн эхнэр
11 автомашинаа улсын төсвөөр худалдаж авсныг тус улсын Хууль зүйн сайд Косинати
Нлеко мэдэгдлээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Зумагийн эхнэрүүд хоёр Audi,
хоёр Land Rover, хоёр Range Rover худалдаж авсан ч улсын төсвөөс үнийг нь
төлжээ. Эдгээр автомашиныг эхнэрүүд нь аюулгүй байдлаа хангах гэж унадаг гэв. Зумагийн
эхнэрүүдийн автомашинд зарцуулсан мөнгөөр 116 оюутны жилийн төлбөр, эсвэл 61
цагдаагийн жилийн цалинг өгөхөөр байна хэмээн сөрөг хүчний “Ардчилсан холбоо”
эвслийн депутат Зак Мбеле ярилаа.
Жейкоб Зума төсвийн хөрөнгийг хувийн зорилгоор зарцуулсан
хэрэгт нэг бус удаа хутгалдаж байна. Өнгөрсөн гуравдугаар сард Өмнөд Африкийн
шүүх Ерөнхийлөгчийг хувийн байшин, усан сан, задгай театраа засахдаа улсын
хөрөнгө ашиглаж Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн юм. Төрийн тэргүүн энэ
мөнгийг улсад буцааж өгнө хэмээн амлажээ. Сөрөг хүчин Зумаг огцрохыг шаардаж
импичмент тулгасан ч тэрээр зайлж чадсан юм.
Европын холбоотой тохиролцсон гэрээгээ зогсоохоор
заналхийлэв
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Туркийн иргэдийг
Европын холбооны улсуудад визгүй нэвтрүүлэх асуудлыг түлхэж дэмжихгүй бол цагаачлалын
асуудлыг шийдвэрлэхээр Европын холбоотой байгуулсан гэрээг Туркийн парламент
зогсоох болно” хэмээн мэдэгдлээ. Ойрхи Дорнод, Африкаас Туркт орж буй цагаачдад
зориулсан хуаран барих мөнгийг Европын холбоо өгнө гэж амласан ч энэ мөнгө орж
ирээгүй байна хэмээн Эрдоган хэлжээ.
Европын холбоо, Туркийн тал Европт орж ирсээр байгаа
цагаач, дүрвэгчдийн асуудлыг шийдвэрлэх зарчмын тохиролцоонд хүрсэн юм. Туркт
орж ирж байгаа цагаачдыг нутаг руу нь буцаах хөрөнгө мөнгийг Европын холбоо
гаргаж өгөхөөр болсон аж. Хариуд нь Турк улс санхүүгийн тусламж авч, турк
иргэдийг Европын холбооны улсуудад визгүй нэвтрүүлэх журмыг нэвтрүүлэхээр
тохиролцсон байна. Европын холбооны төлөөлөгч Жан-Клод Юнкер тавдугаар сарын
эхээр, Анкара хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол визгүй зорчих тохиролцоог
хүчингүй болгоно хэмээн мэдэгджээ. Турк улс Европын холбооноос тавьсан 72
шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээсэн юм.
Google-ийн Парис дахь байрыг нэгжжээ

No comments:
Post a Comment