Хатан хаан II Элизабетийн өндөр насалж
буйн
нууц
Английн цог жавхлант хатан хаан II Элизабет удахгүй 91 нас сүүдрийг зооглох гэж байна. Тэрээр 90 насны босгыг
давсан Английн анхны хатан (хаан) болсон билээ. II Элизабет анхилуун хэвээрээ, 2015 онд гэхэд л Их Британид 306 арга хэмжээнд
оролцож, гадаадад 35 удаа айлчилжээ. Урт, эрүүл саруул насалж буй Английн хатан
хаанаас бид юу суралцаж болох вэ?
1.Сайн удам (ген)
II
Элизабетийн ээж, хатан хаан
Элизабет 101 насалжээ. Өндөр нас, эрүүл саруул бие бялдартай хүмүүсийн эцэг
эхчүүдийн 50 хувь нь өндөр насласан хүмүүс байдаг, өндөр нас удам дамжих нь
элбэг хэмээн Оксфордын хүн амын хөгшрөлт, наслалтын судалгааны хүрээлэнгийн
мэргэжилтэн Сара Харпер баталж байна.
Эцэг эх, өвөө эмээ нь 80, 90 насласан бол хүүхдэд нь
удамшдаг аж. Эцэг эх нь өндөр насладаг хүмүүс архаг хууч өвчин, хорт хавдар,
зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал тун бага байдаг. Хатан хааны эцгийн талын
эмээ 85, эхийн талын эмээ нь 89 насалж байжээ.
2. Архи, тамхи хэрэглэдэггүй
II
Элизабет хэзээ ч тамхи татаж байсангүй. Архийг амсах
төдий. Удаан тамхи татсан хүмүүс дундаж наслалтаас 10 жил бага насладаг.
Английн хатан хаан тамхи татаж байгаагүй төдийгүй, татах гэж ч оролдож
байгаагүй хэмээн түүний төлөөлөгчөөр олон жил ажилласан Дики Арбитер дурсан
ярьж байв.
3. Эрүүл хооллолт
Хатан хаан цардуул, төмс, цагаан будаа, гоймонг хэзээ ч
хоолондоо хэрэглэж байгаагүй хэмээн түүний хувийн тогоочоор ажиллаж байсан
Даррен Мкгреди ярьжээ. Бие галбиртаа ихээхэн анхаардаг II Элизабет салаттай тахиа зэрэг хөнгөхөн хооллохыг эрхэмлэдэг аж. Хатан хаан
ч, түүний нөхөр хунтайж Филипп ч ххол ундыг хэзээ ч хэтрүүлж байсангүй. Жингийн
илүүдэлтэй хүмүүс жирийн хүмүүсээс 5-10 жилээр бага насладгийг эрдэмтэд
тогтоосон юм. Зөв хооллож, жингээ зохих хэмжээнд барьж чадвал зүрхний янз
бүрийн өвчин, чихрийн шижин болон хорт хавдраас сэргийлдэг.
4. Тогтвортой гэр бүл
Тогтвортой гэр бүл эрүүл мэндийн нэг чухал үндэс болдгийг
эрдэмтэд баталжээ. Гэр бүлтэй байх нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг 15
хувиар бууруулдаг, мөн даралтаас бараг 100 хувь сэргийлдэг болохыг Нью-Йоркийн
Лангоны их сургуулийн эрдэмтэд нотолсон юм. II Элизабет, түүний нөхөр Филипп (96
настай) нар 68 жил ханилж байна. Хатан хаан 2012 онд “Алтан ой”-гоо тэмдэглэж байхдаа
“Урагш хөтөлж байнгын хүч чадал өгч байдаг алмааз эрдэнэ” хэмээн нөхөртөө гүн
хүндэтгэл үзүүлж байв.
5. Дасгал, амралт
Хатан хаан долоо хоногт нэг, эсвэл хоёр удаа морь унаж,
өдөрт заавал алхаж дасгал хийдэг аж. Өглөө нохойгоо салхилуулж чадахгүй бол
үдээс хойш заавал авч гардаг. Ер нь суугаад байдаггүй, үргэлж хөдөлж, алхаж
байдаг аж. Тэрээр нэгэн ёслол дээр 90 минутын турш зогсож байсан удаатай. Хатан
хаан өдөрт дор хаяж 30 минут дасгал хөдөлгөөн хийхийн зэрэгцээ сайн, бөх унтах
тал дээр их анхаардаг. “II Элизабет шөнө долоон цаг унтаж, өглөө 07.30-д
сэрдэг” хэмээн Арбитер ярьжээ. Зургаагаас дээш цаг унтдаг хүмүүс өндөр наслах
магадлалтай байдгийг эрдэмтэд баталсан юм.
6. Бухимдал үгүй
Бухимдаж,
уурлаж уцаарлах нь нас богиносгодог. Бухимдаж, шаналж явдаг хүмүүс зүрхний
өвчнөөр өвдөх магадлал 20 хувиар их байдаг аж. “Хатан хаан уурлаж бухимдаж байхыг хараагүй. Ямар нэг зүйлд уурлаж бухимдаж
болох ч ихэнх тохиолдолд хатан хааны буруу байдаггүй. Тиймээс тэр тун бага
бухимддаг” хэмээн Арбитер хэлж байна.
7. Оюуны дасгал
Их Британи болон Хамтын нийгэмлэгийн 15 орны төрийн
тэргүүний хувиар тэрээр олон зүйлд цаг зав, оюун бодлоо зориулах хэрэгтэй
болдог. “Хатан хаан дэлхийн бүх Засгийн газраас ирсэн бичиг баримтыг хүлээж
авдаг. Захидал, мэдэгдлийг уншиж, илтгэл тавихын тулд бэлтгэл хийж, зарим үед
судалгаа хийж суудаг аж. Оюуны дасгал хийх нь тархи, оюуныг сэргэг, сэргэлэн
байлгадаг төдийгүй урт наслахад ч нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоосон юм.
8. Итгэл бишрэл
Хатан хаан II Элизабет Их Британиа дахь Итгэл бишрэлийг
хамгаалагч гэсэн албан ёсны хэргэмтэй. Тэрээр үнэнч христос шашинтан билээ.
Хатан хаан бурхны агуу их хайранд үргэлж талархаж явдгаа 90 насных нь ойд зориулсан
The Servant Queen and the King She Serves номд батлан өгүүлсэн байдаг. Бурханд
сүсэглэснээр сэтгэлээ ариун байлгаж, урт наслахын бас нэг түлхүүр болдгийг
эрдэмтэд батласан билээ.
Еврейн тосгоныг хууль ёсны гэж үзэв
Баруун эрэг дахь Палестины эзлэгдсэн газар нутаг дээр
баригдсан еврейчүүдийн дөрвөн мянга орчим гэр, байшинг хууль ёсны хэмээн үзсэн
маргаантай хуулийг Израилийн парламент баталжээ. Хуулийн төслийг 60 депутат
дэмжиж, 52 нь эсэргүүцсэн байна. Байшин баригдсан газар нутгийг эзэмшиж байсан
палестин иргэдэд нөхөн төлбөр, эсвэл өөр газар олгохоор болж байгаа аж.
Палестинаас эзэлж авсан газар нутаг дээр еврейн суурин байгуулах нь
Израиль-Палестины харилцааны хамгийн эмзэг сэдэв билээ. Израилийн парламентаар
батлагдсан хуулийг шүүхэд давж заалдахаар болжээ. Израилийн Ерөнхий прокурор
Авихай Манделбит дээрх хуулийг Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үзэж, дээд шүүх
дээр энэ хуулийг хамгаалахгүй хэмээн мэдэгджээ. Израилийн парламентын зарим
депутат “Бид өөрсдийн хууль ёсны газар нутаг дээр тосгон, суурин байгуулж
байгаа” хэмээн мэдэгдэж байна.


No comments:
Post a Comment