Mossack Fonseca-г үүсгэн байгуулагчдыг авлигын хэргээр
баривчлав
Панамын прокурорын газрын шийдвэрээр “Панамагейт” буюу
офшор дансны шуугианаар нэрд гарсан хууль зүйн Mossack Fonseca фирмийг
үндэслэгчдийг баривчилжээ. Тус фирмээр үйлчлүүлэгчдийн данс, нэр, мөнгөтэй
холбоотой мэдээлэл задарснаар дэлхийн нөлөө бүхий улстөрч, бизнесмэн, тамирчид
эвгүй байдалд орж байсан билээ. Панамын эрх баригчид Рамон Фонсека, Юрген
Фонсека нарыг офшор данс нээж Бразилийн Odebrecht барилгын компаниар дамжуулан
янз бүрийн улс орны өндөр тушаалын түшмэдийн авлигын мөнгийг зувчуулж байсан
хэмээн үзэж байна. Тэднийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт баривчилжээ.
Өмгөөлөгч нар нь тэднийг барьцаагаар суллахыг хүсч
өргөдөл гаргасан ч прокурор зөвшөөрсөнгүй. Mossack Fonseca-г үүсгэн
байгуулагчдыг гадаадын аль нэг улс руу шилжүүлж болзошгүй байгааг өмгөөлөгчид
сэтгүүлчдэд мэдээлэв. Odebrecht нь Өмнөд Америкийн барилгын томоохон компани
юм. Тус компани Бразилд олон жилийн турш төрийн мэдлийн Petrobras компанийн барилгын
ажлын гол гүйцэтгэгчээр ажиллаж байв. 2015 оны зун Odebrecht-ийн тэргүүн
Марсело Одебрехтийг Бразилийн холбооны цагдаагийн ажилтнууд баривчилж, 2016 оны
гуравдугаар сард тэрээр авлига өгсөн, авсан, мөнга угаасан хэргээр шүүхээс 19
жилийн ял сонссон билээ. Odebrecht компани Латин Америкийн орнуудын албан
тушаалтнууд, бизнесмэнүүдээс нийт 800 сая долларын авлига авсан гэдгээ тэрээр
хүлээн зөвшөөрсөн аж. Мөн зарим албан тушаалтныг худалдан авч, тендер авахын
тулд 300 сая орчим долларыг авлига хэлбэрээр зарцуулсан байна.
2016 онд Mossack Fonseca фирмийн нууц бичиг баримт,
мэдээлэл алдагдаж дэлхийн гол шуугиан болсон юм. Төрийн албан тушаалтан,
бизнесмэнүүд хориг арга хэмжээнээс бултаж, татвараас зайлсхийж, авлигын мөнгөө
хадгалж нуухын тулд тус фирмийг ашигладаг байсан нь ийнхүү ил болсон. Тус
фирмээр үйлчлүүлж байсан хүмүүсийн дотор дэлхийн янз бүрийн улс орны одоогийн
болон экс 72 төрийн тэргүүн, мөн сайд, бизнесмэн, нэртэй зүстэй хүмүүс байв.
Орангутанг сармагчингууд “Хий-үнсэлт”-ээр ярьдаг
Орангутанг сармагчингуудын гаргаж буй дуу авиаг судалсан
эрдэмтэд тэдний “Хий-үнсэлт”-д ихээхэн анхаарал хандуулжээ. Сармагчингуудын
гаргаж буй дуу авиа хүний гаргадаг гийгүүлэгч авиатай адилхан хэмээн дүгнээд
байна. Орангутангууд "Хий-үнсэлт”-ийг янз бүрийн дуу авиа, дохиотой хольж
нэг нэгэндээ мэдээлэл дамжуулдаг аж. Хүн төрөлхтний өвөг дээдсийн анхны яриа, үг
хэллэг яг ингэж үүсч байсан хэмээн судлаачид үзэж байна. Сармагчингууд нэг
нэгэнтэйгээ алсаас харилцаж ойлголцохын тулд “Хий-үнсэлт” хийх буюу уруул, амаа
хөдөлгөж богино дуу авиаг (үг бүтээдэг үе) нийлүүлэн дуугардаг ажээ.
Харин сармагчингуудын хэл яагаад энэ хэвээрээ үлдэж,
хүний хэл яагаад хөгжиж хүн яагаад ийм олон, баялаг хэлээр ярьдаг болсон бэ гэдэг
тун маргаантай асуудал. Зарим эрдэмтэн, хамгийн муу гентэй хүмүүс улам муудаж
хувирсаар сармагчин үүссэн хэмээн үздэг. Хүн сармагчингаас үүссэн гэдэг онол
тун эргэлзээтэй болж, үүнийг сургуульд заахаа больж ийнхүү олон талаас нь
тайлбарлан ярих болжээ.


No comments:
Post a Comment