Лондонд халдлага үйлдсэн этгээдүүдийн нэрийг зарлав
Лондоны цагдаа зургадугаар сарын 3-нд халдлага үйлдсэн
гурван этгээдийн хоёрынх нь нэрийг зарлав. Скотланд-Ярдаас мэдэгдэж буйгаар,
Британийн нислэлийн баруун хэсгийн Баркинг дүүрэгт амьдардаг 27 настай Хурам
Шазад Батт, 30 настай Рашид Редуан нар халдлага үйлдсэнийг тогтоогоод байна. Гурав дахь этгээдийн нэрийг хараахан
зарлаагүй байна. Цагдаа нар гурван алан хядагчийг буудаж устгасан юм.
Хурам Батт
Пакистанаас гаралтай, Британийн паспорттой нэгэн аж. Редуан ямар гаралтай нь одоохондоо
тодорхойгүй байна. Тэрээр өөрийгөө марокко, ливи гаралтай хэмээн нэрлэж байсан
бөгөөд янз бүрийн нэр, төрсөн огноо ашиглаж байжээ. Батт түргэн хоолны
ресторануудын сүлжээг удирддаг Auriga компанид ажиллаж байжээ. Тэрээр 2016 оны
аравдугаар сар хүртэл Лондоны үлчлүүлэгчдийг дэмжих албанд зургаан сар дадлага
хийж байсан аж. Хурам Шазад Батт нь Британийн цагдаа, МИ-5 тусгай албадын
хараанд өртсөн нэгэн. Тэрээр лалын хэт даврах үзлээ ил гарган сурталчилж,
Лондоны нэгэн цэцэрлэгт “Исламын улс” бүлгийн тугийг барьж бичлэг хийн цацац
байсан юм. Батт энэ халдлагыг төлөвлөж байсан тухай мэдээллийг тусгай албад
аваагүй байжээ. Харин Рашид Редуан тусгай албадын хараанд өртөж байгаагүй аж.
Халдлага үйлдсэн гурван этгээд амиа золиослогчийн хуурамч
бүс зүүсэн байв. Нэг алан хядагчийн биед тэсрэх бөмбөг бэхэлсэн байгаа зураг
тархсан ч энэ нь хуурамч тэсрэх бодис байсныг цагдаагийн газраас мэдэгдлээ.
Өнгөрсөн хагас сайны орой нэг автомашин Лондоны гүүрэн дээр хүмүүсийг дайрч,
дараа нь тэр автомашинаас гарч ирсэн гурван этгээд хутгаар зэвсэглэн хүмүүс рүү
дайрсан юм. Тэд Боро-маркет зар руу халдсаныхаа дараа цагдаа нарт алуулжээ.
Халдлагын улмаас долоон хүн амиа алдаж, 48 хүн шархдаж гэмтсэн байна. Хүнд
шархадсан 18 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Энэ халдлагад 11 хүнийг сэжиглэн
баривчилсан ч удалгүй суллажээ.
Qatar Airways зарим улс рүү нислэг хийхээ болив
Qatar Airways авиакомпани Саудын Араб, Арабын нэгдсэн
эмират, Бахрейн руу хийдэг нислэгээ зогсоожээ. Энэ тухай компанийн сайтад
мэдээлсэн байна. Нислэгээ зогсоосон шалтгаанаа албан ёсоор зарласангүй.
Цуцлагдсан нислэгүүдийн зарагдсан тийзийг өөр нислэгээ солих, эсвэл мөнгийг нь
буцаан авч болох аж. Саудын Араб, Египет, Бахрейн, Арабын нэгдсэн эмират улс
Катар улсыг “Исламын улс”, “Аль-Кайда” бүлгийг дэмжиж, арабын орнуудын дотоодын
тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн буруутгаж дипломат харилцаагаа
тасалж буйгаа зарласан юм. Үүний дараа Йемен, Ливи, Мальдив, Маврики улс мөн
Катартай харилцаагаа тасалжээ. Катар улс Иракийн өмнөд хэсэгт барьцаалагдсан
хааны гэр бүлийн 26 гишүүнийг суллахын тулд “Жабхат ан-Нусра” террорист
байгууллагад 100 сая доллар төлсөн юм.
М.Пенс Оросын дэлхийн гол аюул гэжээ
АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс Атлантын зөвлөлийн
хуралдаан дээр үг хэлэхдээ ОХУ, Иран болон терроризмыг дэлхийн гол аюул
заналхийлэл болоод байна хэмээн онцлов. “ОХУ олон улсын хил хязгаарыг хаах
оролдлого хийж байна. Иран Ойрхи Дорнодыг тогтворгүй болгохоор хичээж байна.
Терроризмын аюул нэмэгдсээр байна. Тэд хэзээ ч, хаана ч цохилт өгөх боломжтой
болж байгаа нь өнөөдрийн дэлхийг 25 жилийн өмнө коммунизм нуран унаснаас хойш
улам аюултай болгож байна” хэмээн Пенс ярьжээ. Вашингтон НАТО-гийн хүрээнд
холбоотны амлалтаа биелүүлэхэд бэлэн байгаа, эвслийн нэг гишүүнд халдвал бид
бүгдэд халдсан гэж үзнэ хэмээн тэрээр нэмж хэлэв. Үүний өмнө ОХУ-ын Гадаад
хэргийн сайд Сергей Лавров НАТО Европт цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлж тус
тивийг тогтворгүй болгож байна хэмээн шүүмжилсэн юм.
Лууван-аягаар кофе ууж байна



No comments:
Post a Comment