Амазон мөрний ай сав аюулд оров
Бразил, Герман, Сингапур, Их Британи, АНУ-ын эрдэмтэн,
судлаачид Амазон мөрний ай сав, эко систем эрсдэлд орж, устах аюултай болоод
байна хэмээн мэдэгдлээ. Судалгааны дүнг Nature сэтгүүлд нийтэлсэн байна.
Мэргэжилтнүүд DEVI (Dam Environmental Vulnerability Index) буюу Хүрээлэн буй
орчны эмзэг байдлын индексийг тооцож гаргахад түгшмээр дүн гарчээ. Энэ индекс
нь 0-100 хүртэл хэмжүүртэй, дээд үзүүлэлтэд хүрвэл эко систем бүрэн устдаг аж. Амазон
мөрний хамгийн том цутгалан болох
Мадейрад DEVI индекс хамгийн өндөр (80-аас дээш) гарчээ. Тэнд Санту-Антониу, Жирау гэсэн хоёр усан цахилгаан станц байдаг.
Мөн Мараньон, Укаяли бэлчирт DEVI индекс 71, 61-д хүрч бүртгэгдсэн байна.
Ой модыг ихээр огтлох, голын урсгалыг өөрчлөх, биологийн
олон төрөл зүйлийг устгах, хөрс зэвэрч муудах зэрэг нь Амазон мөрний ай сав,
эко систем муудахад голлон нөлөөлж байгаа аж. Амазон мөрний ай савд 428 усан
цахилгаан станц барихаар төлөвлөж байснаас 140-ыг бариад байна. Амазон мөрөн
дэлхийн цэнгэг усны 20 хувийг эзэлж, олон зуун төрлийн ургамал, амьтны амьдрах
орчныг бүрдүүлж байдаг ажээ.
200 мянган литр дарсыг газар асгажээ
Францын Эро мужид үл мэдэгдэх этгээдүүд Монпелье хотоос
10 км-т орших нэгэн дарсны агуулах руу дайрч 200 мянган литр дарсыг газар руу
асгажээ. Тэд агуулахад байсан дарсны 17 тусгай савны цоргыг онгойлгож
гоожуулжээ. Цагдаа нар энэ хэргийг шалгаж байна. Le Figaro-д бичиж буйгаар,
Испаниас импортлодог дарсны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцсэн идэвхтнүүд энэ хэрэгт
оролцсон бололтой. Өнгөрсөн оны наймдугаар сарын 3-нд Францын Сет хотын нэгэн
гудамжтинд дарсны үер болсон юм. Авто зам, явган зам дээр хэдэн мянган тн дарс
асгаж, газар доорх авто зогсоол, орон сууцнууд дарсны үерт автаж байсан билээ. Тэр
хавьд байдаг дарсны агуулахыг мөн л санаатайгаар эвдэн сүйтгэж, дарсыг нь асгаж
байсан аж.
Д.Трамп 71 хүрлээ


No comments:
Post a Comment