Хятадад
буудалцаан болжээ
Хятадын зүүн
хойд хэсгийн Хэбэй мужид буудалцаан болсны улмаас гурван хүн амиа алдаж, таван
хүн шархадлаа хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлэв. Гал нээсэн этгээд цагдаа
нартай буудалцаж байгаад алуулсан хэмээн мэдээлж байна. Амь үрэгдсэн хүмүүсийн
дотор нэг цагдаа байгаа аж. Мөн цагдаагийн нэг ажилтан шархаджээ. Галт зэвсэг
хатуу хяналтад байдаг Хятад улсад иймэрхүү буудалцаан тун ховор гардаг. Тэр
этгээд яагаад гал нээх болсныг судлан шалгаж байна.
No comments:
Post a Comment