“Исламын улс”-ын талаарх нууц мэдээллийг олзолжээ
АНУ-ын тусгай албад “Исламын улс” бүлгийн бүтэц зохион
байгуулалт, санхүүгийн ажиллагаа, нууц зорилгын тухай мэдээллийг олзолж авлаа
хэмээн New York Times сонин мэдээлэв. Сирийн газар нутаг явуулсан тусгай
ажиллагааны явцад олзолж авсан ноутбук, гар утас болон бусад мэдээлэл тээгч
төхөөрөмжөөс дээрх мэдээллийг олж авчээ. Эдгээр мэдээллийн тусламжтайгаар лалын
босогчдын байрлалыг тодорхойлж, толгойлогчдын нэг Абу Хамидыг агаарын
довтолгооноор устгаж чадсан юм. Тусгай албад долоон терабайт багтаамжтай
мэддээллийг тайлж дүгнэлт хийсэн байна. “Исламын улс”-ын толгойлогч Абу Бакр
аль-Багдади хэрхэн нуугдаж зугтдагийг эдгээр мэдээллийн тусламжтайгаар тогтоож
чадсан байна.
Гэмт хэрэгтэн, хар тамхичдыг Карибын тэнгсиээр аялуулна
No comments:
Post a Comment