Tuesday, 10 June 2014




Циркчид амьтан тоглуулахыг хориглосныг эсэргүүцэж байна

Циркийн тоглолтод амьтан ашиглахыг хориглосон шийдвэрийг эсэргүүцсэн циркийн мянга орчим ажилтан Мехико хотын гудамжинд гарч жагслаа хэмээн “ВВС” мэдээлэв. Эрх баригчдын энэхүү харалган шийдвэрийн улмаас циркийн амьтад төдийгүй циркийн жүжигчид ажилгүй хоцорно хэмээн жагсагчид үзэж байна. Шинэ хуулиар, арслан, бар, нохойг циркийн тайзнаа ашиглахыг хоригложээ. Харин далайн гахайн үзүүлбэр, бухны тулааныг зөвшөөрсөн хэвээр үлдээжээ.

Женнифер Лопес нээлтийн ёслолын дууг дуулна

Пуэрто-Рико гаралтай дуучин Женнифер Лопес куба гаралтай рэпчин Питбулл болон бразил бүсгүй Клаудиа Лейте нарын хамт хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтын (Бразил - Хорват) өмнөх ёслол дээр “World Cup - 2014”-ын сүлд дууг дуулахаар боллоо хэмээн FIFA-гийн хэвлэлийн албанаас мэдээлэв. Ж.Лопес We are one хэмээх сүлд дууг дуулахаас татгалзсан хэмээх мэдээлэл тархсан ч тэрээр энэ мэдээллийг няцаалгүй удсан юм. Нээлтийн тоглолт “Арена Коринтианс” цэнгэлдэхэд 13-ны үүрийн 04.00 цагт (УБ-ын цагаар) болно.

Бритни Спирс, Кристина Агилерагийн нэрийг хар тамхинд ашиглажээ

Америкийн хар тамхины наймаачид өөрсдийн бараанд нэр өгөхдөө поп оддын нэрийг ашигласан байжээ. Мафийнхан нууцаар тээвэрлэдэг кокаинаа Кристина Агилера хэмээн нэрлэж, крэк хэмээх холимог хар тамхийг Бритни Спирс хэмээн нэрлэж байв. Тэд хар тамхиндаа ийнхүү нууц нэр өгснөөр хууль хяналтын байгууллагаас олон жилийн турш бултаж чадсан юм.

Цагдаагийнхан арван сарын турш уйгагүй мөрдсөний эцэст Нью-Йорк муж дахь хар тамхи наймаалагчдын томоохон сүлжээг илрүүлсэн байна. Мафийнхан поп оддын нэртэй хар тамхийг борлуулахдаа насанд хүрээгүй хүүхдүүдийг ашигладаг байжээ. Цагдаа нар 25 хүнийг баривчилж шүүхэд хүлээлгэж өгөөд байна.


“Аль-Кайда”-гийн талынхан Иракт урагшилж, Мосул хотыг хяналтдаа авлаа

Нийслэл Багдадаас хойд зүгт 400 км-т орших хоёр сая хүн амтай Мосул хотод  “Лалын Ирак улс” хэт даврагч байгууллагын хар туг манджээ. “Аль-Кайда” бүлэгтэй нягт хамтран ажилладаг “Лалын Ирак улс”-ын дайчид дөрвөн өдрийн турш бүслэн, довтолсны эцэст Иракийн арми олигтой эсэргүүцэл үзүүлж чадсангүй ухарчээ. Босогчид Мосул хотод ялалтын парад хийн орж ирж Засгийн газрын байшин барилга, цэргийн баазуудыг эзлэн, шоронгоос хэдэн зуун хоригдлыг суллажээ. Багдад, Басрагийн дараа орох гурав дахь чухал хот ийнхүү лалын дайчдад эзлэгдсэн нь төвийн Засгийн газар 2014 оны эхээс хойш хүчээ авсан бослого, хөдөлгөөнийг дарах чадваргүйг харуулсан явдал болов. 2014 он гарсаар Иракт шашин, бүлгүүдийн хоорондох дайн хүчээ авч 4600 хүний аминд хүрээд байгаа нь өмнөх ужгирсан дайны он жилүүдийг санагдуулж байна.
Босогчид энэ оны нэгдүгээр сард Анбар мужийг хяналтдаа авсны дараа Сиритэй хил залгаа Нийнэв мужийг дайран эзэлсэн юм. Иракийн удирдагчдын мэдэгдэж буйгаар, “Лалын Ирак улс” бүлгийнхэн Салахедин хотыг дайлаар мордохоор бэлтгэж байгаа бололтой. Хамгийн сүүлчийн мэдээллээр, босогчид Саддам Хусейний төрөлх Тикрик хотыг хойд хэсгээс нь довтолж эхэлжээ. Саддамын дэглэм нуран унаснаас хойш үндэстний олонх шийтүүдийн гарт ирээд байгаа Засгийн газрын эсрэг цөөнх суннитууд ийнхүү тэмцсээр үлэмж газар нутгийг хяналтдаа оруулж чадаад байна.
“Нөхцөл байдал хурцадсан тул яаралтай арга хэмжээ авах шаардлагатай боллоо. Онц байдал зарлаж, бүх нийтийн дайчилгаа явуулах парламентын хүсэлтийг яаралтай хэлэлцэж шийдвэрлэх хэрэгтэй байна” хэмээн зургаан сарын өмнөөс лалын бослого, хөдөлгөөний өмнө хүчин мөхөсдөөд байгаа Иракийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Нури Малики мэдэгдлээ. Тэрээр террористуудад алдаад байгаа газар нутгаа эргүүлэн авахын тулд санхүү, улс төр, ард түмний бүх нөөц, бололцоог дайчлах хэрэгтэй болсныг сануулж, улс орны омог, аймгуудыг зэвсгээ барьж “Лалын Ирак улс” бүлгийн эсрэг тэмцэхийг уриалжээ. Анбар дахь суннит босогчдод хамтран ажилласных нь төлөө зэр зэвсэг нийлүүлж байсан “sahwa хэмээх бодлогыг АНУ хэрэгжүүлж байсан юм. Гэвч Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч сүүлийн жилүүдэд энэ бодлогоос татгалзаж, суннитуудад “туслахаа” больжээ. Шийт шашинтнуудын удирдагч, терроризм өргөжин тэлвэл дэлхий дахинд хор уршигтай гэж мэдэгдээд олон улсын хамтын нийгэмлэгээс тусламж хүсчээ.
Sahwa стратеги Мосул хотод хэзээ ч хэрэгжиж байсангүй. 2003 оноос хойш бослого, самуунтай байгаа тус хотыг америкууд ч, Багдад ч захирч дийлсээгүй юм. Иракийн арми өнгөрсөн нэгдүгээр сард Рамади, Фалужа хотод цэргийн хуягт тээвэрлэгч болон зэр зэвсгээ орхин зугтсан дүр зураг Мосул хотын гудамжинд харагдах болов. Иракийн парламентын тэргүүн Осама Нужайфи аюулгүйн хүчний хайрамжгүй, хулчгар байдлыг шүүн шалгахыг шаардаад “террорист бүлгүүдтэй тэмцэхэд ард түмний дэмжлэг хэрэгтэй байна” хэмээн онцоллоо. Суннит шашинтан давамгайлсан бүс нутгийнхан шийт шашинтнаас бүрдсэн Засгийн газрыг мөн л террористууд гэж үздэг тул Ирак дахь хямрал шийдэгдэхэд тун түвэгтэй. Засгийн газрын аюулгүйн хүчний дүрэмт хувцас өмссөн шийт бүлгүүд улс орон даяар холхиж, гэмт хэрэг үйлддэг ч ямар ч ял шийтгэлгүй хоцордог хэмээн суннитууд үздэг ажээ.
Мосул хотод нэр нөлөөтэй байсан Курдын улс төрийн намууд байр, албан өргөөгөө орхиж, суннитуудад найр тавьж өгчээ. Курдистаны автономит бүсийн эрх баригчид босогчдын хөлөөс зугтсан курдуудад туслахад бэлэн гэдгээ мэдэгдэв. Киркук хотод төвлөрдөг курд үндэстнүүд 2003 оноос хойш автономит бүс нутгийн эрхтэй болсон билээ. Иракийн хойд нутгаар курдуудаас гадна туркмен, асир үндэстний цөөнх байдаг. Гэвч “Аль-Кайда”-тай холбоотой суннитууд толгойгоо дахин өндийлгөж хүчээ  авч байгаа нь үндэстний цөөнх, төвийн Засгийн газар төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж эхэллээ.

Зургийн тайлбар: Иракийн арми босогчдын довтолгоог няцаах чадваргүй байна

Monday, 9 June 2014




Антонио Бандерас, Мелани Гриффит нар хоёр тийш болжээ

Холливудын оддын нэг Антонио Бандерас, Мелани Гриффит нар олон жил “хямралтай” байсны эцэст салахаар шийдэж, зохих бичиг баримтыг бэлэн болгожээ. “Эмэгтэйчүүдийн зэвсэг” киноны дүрээр олонд алдаршсан Гриффит өнгөрсөн тавдугаар сарын 30-нд салах өргөдлөө шүүхэд өгчээ. Антонио, Мелани нар охиноо 18 нас хүрэхээр салалтаа ил болгохоор шийдсэн хэмээн US Weekly сэтгүүл мэдээлэв. Тэдний охин Стелла хэдхэн сарын дараа 18 хүрэх юм.
Zorro” киноны баатар Антонио Бандерас, Мелани Гриффит нар дундаасаа ганц охинтой. Меланигийн өмнөх гэрлэлтийн хоёр хүүхэд испани жүжигчинтэй ихэд дотно өсчээ. Эцэг эх нь салах шийдвэр гаргахад 24 настай Дакота, 29 настай Александр нар ч чухал нөлөөтэй байсан аж.
М.Гриффит салах өргөдлөө гаргахдаа охиныхоо асран хамгааллыг өөр дээрээ авахыг хүсчээ. АНУ дахь уламжлалаар хүүхдүүд 18 хүрээд эцэг эхийн “гараас гарч” их сургуульд сурахаар явдаг тул энэ наснаас хойш асран хамгаалах гэх “зүйл” эцэг эхэд байдаггүй аж. Тиймээс Гриффит асран хамгаалал нэрээр охиныхоо эцгээс мөнгө гаргуулж чадахад хэдхэн сарын хугацаа үлдээд байгаа юм. Холливудын алдарт гэр бүл хамт амьдрах хугацаандаа бий болгосон 47 сая долларын хөрөнгөө хуваах хэрэгтэй болоод байна.

“Хайрын цоож”-нууд гүүрэнд заналхийлж байна

Парисын Pont des Arts гүүр “Хайрын цоож”-ны улмаас нурж магадгүй аюулд ороод байна хэмээн “Paris Match” мэдээлэв. Тэнд ирсэн жуулчид салшгүй хайрыг билэгдэж гүүрнээс цоож зүүж, түлхүүрийг нь ус руу шиддэг заншилтай болсон юм. 150 метр урт гүүрний хоёр талын хашлага цоожоор дүүрсний дараа гүүрийг хэсэг хугацаагаар хаахаас аргагүй болж байв. Тэгвэл өчигдөр Pont des Arts гүүрний нэгэн гэрлийн шон “цоожны халуун”-ыг тэвчилгүй унажээ. Өдрийн цагаар унасан ч хүн амьтан гэмтсэнгүй. Үүний дараа цагдаа нар гүүрийг хааж, Парис хотын захиргаанаас барилгын мэргэжилтэн ирж шонгийн уналтыг хэмжиж, дүгнэлт гаргасны дараа ослын газарт хаалт хийсэн байна.
Сена мөрнийг гаталж Луврын музейд хүргэдэг Pont des Arts гүүрнээс Парис хот үзэсгэлэн төгөлдөр харагддаг. 2008 оноос хойш хосууд харилцаа холбоогоо бататгахыг билэгдэж тус гүүрнээс цоож зүүх моод дэлгэрчээ. Гүүрэнд зүүн үлдээж буй цоожнууд Францын нийгэмд маргаан дэгдээж, Парис хотын парламент дээр ширүүн маргаан өрнөж байв. Эцэст нь хиймэл, хөнгөхөн цоож өлгөж болох санаа сэдсэн ч тусыг эс олж, тэндээс төмөр цоож зүүх уламжлал хэвээр үлджээ.

Башар Асад бүх нийтийн өршөөл зарлав

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад бүх нийтийн өршөөл зарлалаа хэмээн France-Presse мэдээлэв. Бүх төрлийн гэмт хэргээр шийтгэгдсэн хүмүүст үзүүлэх өршөөл нь нийгмийн сайн сайхан, ард түмний нэгдэл нягтралын төлөө гарч байгаа хэмээн Сирийн Хууль зүйн сайд Нажем Ахмед мэдэгдлээ.
Башар Асад зургадугаар сарын 3-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараа Алеппо дахь Төв шоронгоос 320 хоригдлыг өршөөн хэлтрүүлэх зарлиг гаргасан юм. Syrian Observatory for Human Rights байгууллагаас мэдэгдэж буйгаар, ойрын хугацаанд Дамаск мужийн шоронгоос 480 хоригдлыг суллахаар болжээ. Эдүгээ Сирийн шоронгуудад 18 мянган хүн хоригдаж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард Б.Асад мөн бүх нийтийг хамарсан өршөөл зарлаж байжээ. 


Долларын саятан гэр бүлийн тоогоор АНУ тэргүүлж байна

Boston Consulting Group консалтингийн олон улсын фирм долларын саятан гэр бүлийн талаар сонирхолтой судалгаа хийжээ. Долларын саятан гэр бүлийн тоо 16.3 саяд хүрч, дэлхийн хүн амын 1.1 хувийг бүрдүүлж байна. Өнгөрсөн жил 13.7 сая саятан гэр бүл тоологдож байв.
7.1 сая долларын саятан гэр бүлтэй Америк жагсаалтыг тэргүүлжээ. Мөн тус улс шинээр төрж буй саятан гэр бүлийн тоогоороо ч (жилд 1.1 сая) манлайлж байна. Хоёрдугаар байрт Хятад орлоо. Эдийн засгийн тогтвортой хөгжлийн ачаар 2012 онд 1.5 саяаар тоологдож байсан саятан хятад гэр бүл 2013 онд 2.4 саяд хүрчээ. Саятан япон гэр бүлийн тоо 1.5-аас 1.2 сая болж буурсан ч тэд гуравдугаар байраа хадгалж үлдсэн байна. Иений доллартай харьцах ханш 15 хувиар унасан нь үүнд нөлөөлсөн бололтой.
Их Британи (513 мянга), Швейцарь (435 мянга), Герман (386 мянга), Канад (384 мянга), Тайвань (329 мянга), Итали (281 мянга), Франц (274 мянга), Хонконг (238 мянга), Голланд (221 мянга), Орос (213 мянга) удаалж байна. 100 сая долларын хөрөнгөтэй гэр бүлийн тоогоор аанай л Америк тэргүүллээ. Тус улсад ийм чинээтэй дөрвөн мянга 754 гэр бүл байгаа юм. 100 саятан гэр бүл Их Британид нэг мянга 44, Хятадад 983, Германд 881 Орост 536 байна.
Хүн амын тоотой нь харьцуулбал саятан гэр бүлийн тоогоор Катар улс тэргүүлжээ. Тус улсын саятан гэр бүл хүн амынхаа 17.5 хувийг эзлэв. Швейцарь (12,7 хувь), Сингапур (10,0 хувь), Хонконг (9,6 хувь), Кувейт (9,0 хувь), Бахрейн болон АНУ ( тус бүр 5,9 хувь) араас нь жагслаа.

Sunday, 8 June 2014



Сибирь дахь ойн түймэр 15 дахин нэмэгджээ

Сибирийн холбооны тойргийн газар нутаг дээрх ойн түймрийн талбай 14.7 дахин нэмэгдлээ хэмээн “Интерфакс” уламжлав. Эдүгээ Сибирьт 13 ойн түймэр асч, 795 га газрыг хамраад байна. Эрхүү мужид зургаа, Забайкаль хязгаарт тав, Буриадад хоёр ойн түймэр асч байна. Оросын Засгийн газраас ойн түймэртэй тэмцэхэд тусгай төсөв баталж, хүн хүчний ихээхэн нэмэгдэлтэйгээр тэмцэж байгаа юм.

Дэлхийн хамгийн өндөр настай эр таалал төгсөв

Дэлхийн хамгийн өндөр настэй эрэгтэй хэмээн Гиннесийн номд бичигдсэн Александр Имич өчигдөр Нью-Йорк хотноо таалал төгсчээ. Тэрээр 111 настай байсан юм. Имич 1903 оны хоёрдугаар сарын 4-нд Польшид мэндэлжээ. Химич мэргэжил эзэмшсэн тэрээр парапсихологийн хэд хэдэн ном бичсэн юм. 1939 онд нацистууд Польшид нэврэн орж ирэхэд Александр Имич ЗХУ руу зугтаж, 1951 онд АНУ-д ирж суурьшжээ.
“Би зүгээр л өмнө нь үхээгүй хүн байхгүй юу. Яагаад ийм урт насалсан юм бүү мэд” хэмээн тэрээр өндөр насалсны нууцыг сонирхсон сэтгүүлчийн асуултад хариулж байв. Польш өвөө спортоор хичээллэж, зөв хооллохыг хичээж, тахиа, загасны мах түлхүү хэрэглэдэг байв. Имич гуай энэ гаригийн хамгийн хөгшин эрэгтэй хүнд тооцогдож байсан юм. Эдүгээ түүнээс өндөр насалсан 60 гаруй эмэгтэй байна. Имич гуай бурхан болсноор дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэйн гуншин Японы иргэн Сакари Момид шилжиж ирлээ. Тэрээр Имичээс ердөө нэг сараар дүү юм.

Бразил үерт автлаа

Бразилийн Парана мужийн нийслэл Куритиба хотод үер бууж арав орчим хүн амь насаа алдаад байна. 48 мянган хүн ямар нэг байдлаар хохирол амсаад байгаа юм. Эрх баригчид Парана мужид онц байдал тогтоох тухай ярилцаж байна. Хүчтэй бороо дахин нэг өдөр үргэлжлэх төлөвтэй байгааг цаг уурын албанаас сануулав.
Куритиба хотын Арена Байшада цэнгэлдэхэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван тоглолт болно. Зургадугаар сарын 16-нд Нигери-Иран, 23-нд Испани-Австрали, 26-нд Орос-Алжирийн тоглолт болох юм.

Сирийн иргэний дайн 144 тэрбум долларын хохирол учруулжээ

Ирак-Сирийн лалын улс (ISIS) бүлгийн босогчид довтолгоо хийх үеэрээ Сирийн 15 иргэнийг цаазалсан, тэдний долоо нь хүүхэд байсан хэмээн Amnesty International байгууллагын илтгэлд онцолжээ. Аль-Тлел тосгонд байдаг энгийн иргэд Курдын ардын зэвсэгт отряд бүлгийг дэмждэг учраас Ирак-Сирийн лалын улс бүлгийн довтолгоонд өртсөн байж болзошгүй байна. Ирак-Сирийн лалын улс бүлэг нь Курдын босогчидтой үзэл бодол нийлдэггүйн улмаас хоорондоо нэг бус удаа дайтаж байсан ажээ. Сирийн иргэний дайн улам сунжирж, ужиграх тал руугаа ороод байна хэмээн ажиглагчид үзэж байна. 2014 оны эхний хагасын байдлаар, Сирийн иргэний дайны учруулсан хохирол 144 тэрбум долларт хүрээд байгаа ажээ.

Талибууд Карачийн нисэх буудал руу дайрчээ

Пакистаны Карачи хотын томоохон нисэх буудлыг довтолсон хариуцлагыг “Талибан” хөдөлгөөнийхэн хүлээлээ. Талибууд нисэх буудал руу багагүй хүчээр довтолсон ч эрх баригчид дайралтыг няцааж хяналтыг эргүүлэн авч чаджээ. Босогчид хоёр удаа бөмбөг дэлбэлж 23 хүний аминд хүрсэн юм. Тэпний арав нь хэт даврагчид ажээ.
Талибууд нисэх буудлын ангар (нисэх онгоцны гарааш) болон ачаа бараа зөөхөд ашиглаж байсан хуучин терминалыг довтолжээ. Тэд эхлээд нисэх буудлын барилга байгууламж руу гранат шидэн довтолж, хамгаалалтын албаныхан руу гал нээсэн байна. Үүнээс хэд хоногийн өмнө “Талибан” хөдөлгөөний дайчид тэнгисийн цэрэг, агаарын хүчний баазыг довтолсон юм. 



Орон гэргүй хүмүүстэй өвөрмөц аргаар тэмцэж байна

Британийн нийслэл Лондон хотод орон гэргүй хүмүүсээс үүдэлтэй түвэг бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд өвөрмөц арга сонгож авчээ. Лондоны нэгэн тансаг орон сууцны үүдний талбай дээр хэн нэг нь төмөр өргөс шигтгэсэн байна. Орон гэргүй, тэнэмэл хүмүүс орон сууцны орц, айлын хаалганы дэргэд хоног төөрүүлж, иргэдэд ихээхэн яршиг түвэг уддаг явдлаас ийнхүү сэргийлж байгаа бололтой хэмээн Telegraph сонинд бичжээ. Ийнхүү төмөр өргөс хадсан довжооны зураг интернэтэд нийтлэгдсэн нь иргэдийн дургүйцлийг хүргээд байна. Халдварт өвчин тараадаг тагтааны эсрэг мөн ийм арга хэрэглэж, үр дүнд хүрч байсан билээ.
800 мянган паундын үнэтэй дээрх орон сууцны оршин суугчид “Тэнэмэл хүмүүс орцны үүдэнд хонох болсноос хойш ийм арга хэмжээ авахаас өөр замгүй болсон” хэмээн тайлбарлаж байна. Буяны байгууллагууд энэхүү арга хэлбэрийг хүмүүнлэг бус, харгис хэмээн шүүмжилж байгаа юм. Орон гэргүй хүмүүст буян үйлддэг нэгэн байгууллагын төлөөлөгч Кэтрин Сакс-Жонс “Сүүлийн гурван жилд Их Британи дахь тэнэмэл хүмүүсийн тоо тасралтгүй өсч, Лондонд гэхэд л 75 хувиар нэмэгдсэн. XXI зуунд хүмүүс гудамжинд унтаж байгаа нь байж болшгүй зүйл. Юуны түрүүнд энэхүү эмгэнэлт явдлын учир шалтгааны эсрэг тэмцэх хэрэгтэй болов уу. Тэрнээс тэдний оршин тогтнолыг буруутгаж, ийм харгис аргаар тэмцэх ёсгүй” хэмээн ярилаа.
Тансаг, дундаас дээш зэрэглэлийн орон сууцыг тэнэмэлүүдээс хамгаалах ийм аргыг хэн сэдсэн нь тодорхойгүй байна. Тэдгээр төмөр хадаас гагцхүү орон гэргүй хүмүүсийн эсрэг хэрэглэгдэж байгаа гэдгийг нийслэлийн эрх баригчид баталж чадахгүй байгаа юм. Британийн хамгийн том супермаркетийн нэг Tesco мөн нэг дэлгүүрийн талбайгаа төмөр өргөсөөр дүүргэж байсан юм. Хүмүүс дэлгүүрийн гадаа архи ууж, зохисгүй ааашилж, хонож өндөг явдаас сэргийлэхийн тулд ийм арга хэрэглэж байжээ.

Хэдэн жилийн өмнө Хятадын зарим хотод гүүр, хурдны зам доогуурх талбайг орон гэргүйчүүдээс хамгаалахын тулд цементэн өргөс суулгаж байв. Энэ арга мөн л олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсныг China Daily сонин онцлон тэмдэглэж байна. Хүмүүн төрөлтнийг үл хүндэтгэсэн, харгис арга хэлбэрийг орчин үед хэрэглэх ёсгүй хэмээн хүний эрхийг төлөө тэмцэгчид тууштай эсэргүүцдэг ажээ. 

Wednesday, 4 June 2014




Шэн Тон: Тяньанминий үйл явдал хэтэрхий шинэ түүх хэвээрээ байна шүү дээ

Бээжингийн Тяньанминий талбайд эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдэхэд нэр хүнд бүхий Бейдагийн их сургуулийн Биологийн факультетийн гуравдугаар курсын оюутан Шэн Тон 20 настай байжээ. Тэрээр оюутны хөдөлгөөний толгойлогчдын нэг байсан бөгөөд Засгийн газартай яриа хэлэлцээ хийх хорооны гишүүн байсан юм. Шэн нийслэлийн төв талбай дахь аллагын гэрч болсноос хойш зургаа хоногийн дараа буюу зургадугаар сарын 10-нд Бээжингээс зугтан гарч чаджээ. Тэрээр АНУ-д очиж суралцахын тулд Хятадын иргэний паспорт авчихсан байсан аж. Шэн Тон Америкт ирээд Хятад дахь ардчилсан үйл явцыг дэмжих Democracy for China Fund санг байгуулсан юм. 1990 онд Тяньанминий эсэргүүцлийн хөдөлгөөний талаар анхны номоо гаргажээ.
Тухайн үед гадаад руу гараад байсан оюутнууд эх орондоо тавтай эргэн ирж болно хэмээн Хятадын удирдагч Дэн Сяопин мэдэгдсэн нь Шэний сэтгэлийг хөдөлгөж тэрээр 1992 онд нутагтаа буцаж ирсэн ч шоронд орсон байна. Гэвч Хятадын эрх баригчид 54 хоногийн дараа Билл Клинтоны засаг захиргааны болон бусад дарамт шахалтын улмаас түүнийг суллажээ. Шэн Тон 1990-ээд оны сүүлчээр програм хангамж, хэвлэл мэдээллийн салбарын бизнесмэн болон гялалзсан ч босогч, тэрслүү зангаа орхисонгүй. Нью-Йоркт очиж “Уолл Стритийг эзэл” жагсаалд оролцож байсан удаатай.
Шэний эцэг нь их сургуулийн багш, Засгийн газрын ажилтан, ээж нь эмч байжээ. 2001 онд Америкийн иргэн болсон Шэн Тон гэрлэсэн, гурван хүүхэдтэй. Нью-Йоркт амьдардаг түүнтэй EL PAIS сонин улсаар холбогдон ярилцжээ.

-Та яагаад 1989 оны ардчиллын төлөөх хөдөлгөөнд нэгдсэн юм бэ?

-Их сургуульд ороод л оюутны хөдөлгөөнд аль хэдийнэ нэгдчихсэн байсан. 1989 онд ахмад идэвхтэн цөөхөн оюутны нэг нь би байлаа. 1980-аад оны эцсээр оюутнууд улс төр сонирхохоосоо илүү гадаадад сурч, наймаа хийхийг боддог байсан. Ху Яобан нас барах хүртэл Бейда их сургууль дээр байдаг бидний жижиг бүлэг бараг дэмжлэг авдаггүй байсан даа. Ху Яобан үнэн хэрэгтээ хамгийн шинэчлэгч үзэлтэй коммунист лидер байсан тул 1986-87 онд оюутны хөдөлгөөнд оролцож байсан залууст түүний үхэл онцгой туссан юм. 1987 онд оюутны хөдөлгөөнийг хүчээр дарсны дараа Ху Яобан шахалтад орж огцорсон.

-Тэр хөдөлгөөнөөс хамгийн сайнаар дурсагддаг зүйл юу вэ?

-Дөрөвдүгээр сарын 26 гэхэд гудамжны эсэргүүцэл, хичээл хаях зэрэг их сургууль дээрх үйл ажиллагаа эхлээд найм, ес хоносон байсан. Коммунист намын албан ёсны сонин дээр манай хөдөлгөөнийг “Хувьсгалын эсэргүү, “хүмүүжүүлэгчид”-ийн хийж буй ажил” хэмээн нэрлэсэн редакцийн өгүүлэл гарсан байлаа. Эсэргүүцлийн хөдөлгөөний гол цөмийг бүрдүүлж байсан Бээжингийн их сургуулийн оюутнууд “Ху Яобаныг дурсаж, аядуу шинэчлэл хийхийг хүсч, гуйж байхад яагаад ингэж бичиж байгаа юм” хэмээн их уурласан. Бид 27-нд төлөвлөөд байсан жагсаалаа хийсэн бол цагдаа нарын хатуу нүүртэй тулах байсан. Би Бейдагийн мэдээллийн төвийн ажилтан байсан. Үүнээс гурав хоногийн өмнө эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулах хорооны таван гишүүний нэгээр сонгогдчихсон байсан юм. Тэр шөнө бид “Зөвхөн оюутны хотхон дотроо жагсаал зохион байгуулъя, тэгвэл дээрээс ирэх дарамт шахалт хавьгүй бага байна” хэмээн олонхийн саналаар шийдсэн. Гэвч дараагийн өдөр нь оюутнууд жагсаалд нэгдэхээр шийдэж, хорооны таван гишүүний манлайллын үүрэг дууссан юм. Хотын төв рүү явж байхад хажуугаар зогссон бараг сая орчим хүн бидэнтэй мэндчилж, дэмжсэн. Тэр мөч их дурсгалтай байдаг. Бид Засгийн газарт анхааруулга өгч чадсан төдийгүй тэр өдөр хүчирхийллийн бус арга зам гол зарчим болсон байсан юм.

-Тэгвэл хамгийн муу дурсамж нь...?

-Аллагын шөнө. Зургадугаар сарын 3-ны шөнө би Сидан дүүрэгт (Тяньанминий талбайгаас баруун тийш хоёр км) байсан юм. Олон жагсагчийн үхлийг би харсан. Хоёр залуу хуягт тээвэрлэгч болон цэргүүдийг ачиж явсан машин руу алхаж “Хүмүүс рүү буудаж болохгүй” гэж хашгирч явсан. Тэд цэргүүдийг ятгаж, зогсоож чадах юм шиг сэтгэгдэл төрж байсан даа. Би тэр үед богино үстэй, хөөрхөн залуу байсан. Тэдний араас гүйж ачааны машинд хүрээд тэр олон буун дуу, үхлийг хараад дийлдэшгүй сэтгэхүйд автсан. Тэгээд цэргүүдтэй ярьж эхэлж “Та нар Бээжинд байгаагаа мэдэж байна уу” гэж асуухад тэд толгой сэгсрэн няцааж байсан юм. Тэр үед гар бууны дуу гарсан. Тэр ачааны машинд байсан офицер над руу буугаа чиглүүлэх шиг болсон. Миний ард хэдэн хүнтэй жижиг бүлэг явж байсан, тэдний урд байсан ганц хүн нь би байсан. Сум миний хажуугаар өнгөрч ард явж байсан эмэгтэйн нүүрэнд нь туссан. Хэн нэг нь намайг татаж авто зам, явган замыг тусгаарлаж байсан хашлаганы араар оруулсан юм. Тэр эмэгтэйн нүүрэнд туссан сумны нүх одоо ч нүдэнд харагддаг. Тэр үед таарсан манай нэг хамаатан намайг дугуйндаа суулган зайлуулсан. Мөн хэсэг хүмүүс нэг цэргийг элдэн хөөж тоосго ховхлон шидсээр гэмтээхийг харсан. Дараагийн 15 жилийн турш би хар дарж зүүдэлдэг байлаа. Тэр үйл явдлыг тайван тунгааж харж чадах хүртлээ олон жил болсон.

-Эсэргүүцлийн хөдөлгөөн яагаад бүтэлгүйтсэн юм бэ?

-Яагаад бүтэлгүйтсэнийг их хожуу л мэдсэн. Эсэргүүцлийн хөдөлгөөн өргөжиж, нийгмийн янз бүрийн давхаргыг хамраад байсан. Хятад даяар 400 гаруй хотод 100-150 сая хүн гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Жагсаал ийм амжилтад хүрсэн хийгээд дараа нь цус урсган дарсан нь Хятадын Коммунист намын гол цөм доторх хагаралтай холбоотой. Тэр бол Хятадын орчин үеийн түүхийн тун чухал үе байсан. Дэлхийн түүхэнд ч чухал үйл явдалд тооцогдоно. Гэхдээ одоо ч хэтэрхий шинэ түүх хэвээрээ байна шүү дээ. Тэр үед яг юу болсон, Тяньанминий талбай дээрх зургадугаар сарын 4-ний үйл явдлын зарим учир, зангилаа одоо ч тайлагдсаар байна.

-25 жил өнгөрсний дараа бид ямар сургамж авах ёстой вэ?

-Хоёр чухал сургамж байна. Бид улс төр, эдийн засгийг либералчлах, шударга ёсыг хөхиүлэх шаардлага тавьж байсан. Авлигын эсрэг дуу хоолой ч хүчтэй байсан. Хэдийгээр улс төр, хүний эрх, иргэний эрх чөлөөний талбарт ноцтой ухрал, доголдол гарч байсан ч Хятадын эдийн засгийн гайхамшиг гэж нэрлэсэн нэг зүйл байсныг бид мэднэ. Засгийн газар энэ санааг гаргасан хүнийг хөнөөсөн байж болох ч тэр санааг хүлээн авч Хятадын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тун хурдан хэмнэлтэйгээр нээсэн.
Нөгөө нэг нь санаа их зовоосон, гунигтай сургамж. Хятад улс зөвхөн цэргийн хүч, эдийн засгийн баялгаа хөгжүүлснээр баян, хүчирхэг улс болж чадах уу? Зөвхөн эд материал дээр төвлөрч хөгжин цэцэглэж хүмүүсийг аз жаргалтай болгож чадах уу? Үүнийг ялгаж салгаж, давж гарах нь эдийн засгийн хөгжлөөс ч илүү сургамж, гэрээслэл юм. Тяньанминий талбай дээр дахиж жагсаал хийлгэхгүй, улс орны  аюулгүй хангах ёстой гэсэн нэрийн дор бүх ард түмнийг дуугүй болгож, номхон хүлцэнгүй байлгах ажлыг гарамгүй хийсэн. Нөхцөл байдал одоо ч тэр үеийн аймшигт аллагын дараахь нөхцөл байдал, сэтгэхгүйтэй адил байна. Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөний дараа ямар байдалтай, ямар айдастай байдагтай адил айдас, хүйдсийн сэтгэхүй одоо ч байсаар байна. Хүмүүс одоо тэр үйл явдлын талаар ярихгүй байна. Доороос эхэлж дээшээ явж байгаа улс төрийн өргөн далайцтай шинэчлэлийн талаар ч бодох ч үгүй байна.

-Та 1989 оны зургадугаар сарын 10-нд нисэх онгоцоор Бээжинг орхин гарч чадсан. Нисэх буудлын цагдаагийн хяналт шалгалтыг хэрхэн давж гарсан бэ?

-Тэрийгээ одоо ч сайн мэддэггүй. Бараг л гайхамшиг тохиосон. Учир нь олон хүн баривчлагдаж, олон хүн Хятадаас гарч чадах хүртлээ олон сар, жилээр нуугдсан байсан. Биднийг олон хүн дэмждэг байсан нь зугтаж гарч чадах нэг шалтгаан болсон болов уу гэж боддог. Сайд нар, генералуудын талаас илүү нь бидний талд байсан. Хүмүүс туслах гэж оролдож байсан нь Засгийн газрын хүмүүст нөлөөлсөн. Бид нар эх орончид байсан. Бид Коммунист намыг унагах гэж оролдоогүй. Аллага болоход миний гэр бүлд мэдээ дуулгах хүмүүс байсан болохоор намайг нуугдуулж чадсан юм. Нуугдаж байсан сүүлчийн газраасаа нисэх буудал хүрэхдээ цагдаагийн машинаар явж байлаа шүү дээ. Намайг Хятадаас зугтахад Засгийн газрын нэг хэсэг нь тусалж байгааг Засгийн газрын нөгөө хэсэг нь мэдэхгүй байсан.

-Хэзээ нэгэн цагт ардчилсан Хятад орныг харна гэдэгтээ итгэдэг үү?


-Хэзээ гэдгийг мэдэхгүй ч надад найдвар байгаа. Одоогоор би гутранги үзэлтэй байна. 1989 оныг одоотой харьцуулбал Хятадын нийгмийн хүчнүүд болон Коммунист намын янз бүрийн бүлэг, фракцийн хооронд хамтран ажиллах жинхэнэ боломж гарч ирээд байна. Эдийн засгийн хувьд, хотын иргэдэд амьдралын илүү сайн нөхцөлийг бий болгосон. Энэ ололтыг үгүйсгэх шалтаг байхгүй. Гэвч байгаль орчин бохирдож, иргэдийн ихэнх нь аймшигтай нөхцөлд ажиллаж, ийм өндөр үнэ төлөх хэрэг байсан юм уу. Эрх баригчид нэг удаа хожигдохыг ч хүлээн зөвшөөрдөггүй юм шиг байгаа юм. Бид бол зуун удаа хожигдсон ч чадна. Учир нь Хятадад идэвхтнүүдийн нэгээс илүү үе байна. Нэг систем ийм удаа үргэлжилж чадахгүй гэж түүх надад хэлдэг. Гэвч Хятадын дэглэм байсаар л байна. Дарангуйллыг өргөжүүлж, хүний эрхийг гажуудуулж байгаа нь надад гунигтай санагдаж, намайг гутранги болгож байна. Гэвч Хятад дахь идэвхтнүүд надад итгэл найдвар хайрлаж байна. 

Monday, 2 June 2014

Хавцаст таван доног

Нэг хэсэг эрдэмтэд монгол хэлнээс хатуугийн болон зөөлний тэмдэг, хагас й энэ тэрийг хасъя масъя хэмээн мөн ч их шуугиулсан даа. Мэдээж шал дэмий санаа байсан тул эрдэмтэн мэргэд, ард иргэдийн уур хилэнд цохигдоод нам болсон. Бас монгол хэлээ баяжуулах, шинэ үг зохиох, нэмэх тун хэрэгтэй санаа цухалзсан ч бас л чимээгүй болсонсон.
Монголчууд бид өөрт байдаггүй жимс, ногоо, эдлэл хэрэглэлд бүгдэд нь монгол нэр өгч, оноож, монгол хэлээ улам баяжуулж ирсэн уламжлалтай. Хүн амьтанд уриалж, гайхуулж байхын оронд уламжлалаа дагаад шууд л баяжуулаад явчих уу.
Доног. Энэ бол долоо хоног гэсэн үг. Арай ч дээ, юу вэ, “хэдэн он бэ” гэж үү? Үгүй ээ, монгол хэлээ баяжууж, шинэ үг бүтээсэн минь энэ, хэ хэ... Өөр ямар ч хэлэнд семь дней, seven days, siete dias гэхийг недель, week, semana гэх зэргээр ганцхан үгээр илэрхийлдэг тул бид яахан дутаж болох билээ дээ... Яагаад “Би хоёр доног хөдөө явчихаад ирлээ, тэр найман доногтой жирэмсэн” гэж ярьж болохгүй гэж. Мөн тамирчдын хувцас солих өрөө (раздевалка, dressing room, vestuario) гэж бий. Хавцас л гэчихье. Я.Цэвэлийн тайлбар толь дээр лав эдгээр үг алга. Тэгэхээр Доног – долоо хоног, Хавцас – хувцас солих өрөө гээд уг тольд орж болж байна.
Төрийн хэлний зөвлөлд хүргүүлж байгаа санал ч гэж ойлгож болно. Хэн ингэж ярьж байдаг юм, шал мангар юм гэх л биз. Тэгвэл дээрээс нь шууд батлаад, эсвэл сонин, хэвлэлээр бичээд, хэвшээд явчихвал монгол хэл минь хоёр үгээр баяжих л юм даа. Баярлалаа, та бүхэнд!


Хувцас солих өрөөнд таван долоо хоносон О.Чүнчиг



88 настай II Элизабет мориор зугаалжээ

Их Британийн хатан хаан II Элизабет хаан ширээнд заларсны 61 жилийн ойгоо морь унаж тэмдэглэжээ. 88 настай хатан хаан Виндзорын ордны цэцэрлэгт Карлтонлима Эмма хэмээх хайртай давжаа морио унаж зугаалсан байна. Хатан хааны морь хөтлөгч Терри Пендри түүнийг дагалдаж явжээ. II Элизабет морь унах ихэд дуртай ч өндөх насныхаа улмаас зөвхөн давжаа морь хааяа унах болсон юм.
Мөн энэ үеэр Испанийн хаан Хуан Карлос эрүүл мэндийн улмаас хаан ширээнээсээ татгалзаж, хүү, хунтайж Фелипед суудлаа шилжүүлж өгч байна. Их Британийн хатан хаан ийм алхам хийж, хаан суудлыг хүү Чарльздаа шилжүүлж өгөх үү хэмээн Британийн хэвлэлүүдэд бичжээ.

Дэлхийн хамгийн хүнд хүн хорвоог орхив

Дэлхийн хамгийн хүнд, тарган хүнд тооцогдож байсан Мексикийн иргэн, 48 настай Мануэль Урибе хорвоог орхижээ. Сүүлийн жилүүдэд 558 кг жинтэй байсан тэрээр 386 кг хүртэл турж, энэ амжилтаараа Гиннесийн номд бичигдэж байсан юм. Илүүдэл жингийн улмаас алхаж явах боломжгүй байсан Урибе олон жилийн турш тусгай төхөөрөмжтэй орон дээр байжээ.
Мексик эр хоёр ч удаа гэрлэсэн. Хоёр дахь эхнэр, сувилагч Клаудиа Солисын хамтаар 2008 онд Австрийн Вена хотоор аялж байв. Түүний зүрхний хэм алдагддаг байсан тул байранд нь хөдөлгөлгүйгээр кранаар өргөж буулгадаг байсан аж. Харин ямар өвчнөөр өөд болсныг тогтоож чадаагүй байна.

Э.Сноуден Бразилд орогнох хүсэлт гаргалаа

АНУ-ын тусгай албаны экс ажилтан Эдвард Сноуден Бразил улсын эрх баригчдад хандан түр орогнол хүслээ хэмээн France-Presse агентлаг уламжлав. Тэрээр мөн өөр хэд хэдэн улс руу албан ёсоор хүсэлт илгээгээд байгаа аж. Харин Бразилийн тал ийм хүсэлт ирсэн эсэхийг мэдэгдсэнгүй.

Вашингтоны эрх баригчид саяхан Сноудений АНУ-ын иргэний паспортыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Экс тагнуулч энэ шийдвэрт дургүй байгаагаа илэрхийлэв. “Америкийн засаг захиргаа намайг Оросын тагнуул хэмээн харагдуулахын тулд ийм шийдвэр гаргасан. Би Хонконгоос Москвагаар дамжин Эквадорт очих санаатай байсан юм. Орост үлдэх төлөвлөгөө надад байгаагүй” хэмээн Сноуден ярилаа. 
-Ä¿í øèíæëýë-

Óêðàèíû õÿìðàë Áåðëèí áîëîí ÍÀÒÎ-ãèéí çºð÷ëèéã èë÷ëýâ

Ãåðìàíû “Øïèãåëü” ñýòã¿¿ëä ãàðñàí "Ukraine Crisis Exposes Gaps Between Berlin and NATO" íèéòëýëýýñ òîëèëóóëúÿ. Николаус Бломе, Маттиас Гебауэр, Ральф Нойкирх, Гордон Репински, Фиделиус Шмид, Кристоф Шульт, Геральд Трайфеттер íàðûí õàìòûí íèéòëýëýýñ òîâ÷ëîí õ¿ðãýæ áàéíà.
DPA
Õ¿éòýí äàéí äóóññàíû äàðàà ºðíºäèéí àðìèóä Åâðîïò áàéðøèõûã ÷óõàë÷ëàõàà áîëüñîí. ¯¿íèé ¿ð ä¿íä Óêðàèíû õÿìðàë ÍÀÒÎ-ã ñàíäàðãàæ, õîëáîîòíóóä Îðîñûí ¿éë àæèëëàãààíä ºãºõ òîõèðñîí õàðèóòûã õàéæ ýõýëñýí. Ãåðìàí óëñ ¿¿íèéã íü äóðòàé, äóðã¿é äýìæèæ áàéãàà.
Ôðàíê-Âàëüòåð Øòàéíìàéåð ýíý ñàðûí ýõýýð Áðþññåëüä áîëñîí ÍÀÒÎ-ãèéí ãèø¿¿í îðíóóäûí Ãàäààä õàðèëöààíû ñàéä íàðûí óóëçàëòààñ Áåðëèíä áóöàæ èðìýãöýý öàã àëäàæ äýìèé ñóóñàíã¿é. Òýðýýð óã óóëçàëòààñ ãàðñàí øèéäâýðèéí òàëààð Ãåðìàíû õóóëü òîãòîîã÷äîä ìýäýýëýõýýð øóóä ïàðëàìåíòàä òàíèëöóóëãà õèéâ. Òýãýõäýý Êðûìûí õÿìðàëûí àñóóäëààð õýëýëöýýð õèéæ áàéãàà ìýò òàéâàí, õÿíóóð, îéëãîìæòîéãîîð ÿðèâ. ¯íýíäýý òýð ãàíöõàí óäàà ë ÍÀÒÎ-ãèéí åðºíõèé íàðèéí áè÷ãèéí äàðãà Àíäåðñ Ôîã Ðàñìóññåíû òàëààð ÿðèõäàà ñýòãýë õºäëºëèéí èëðýëýý ãàðãàñàí áàéíà. ¯¿íýýñ ºìíºõºí Ðàñìóññåí Ãåðìàíû “Die Welt” ñîíèíä ÍÀÒÎ-ä ýëñýõ çàì Óêðàèíû õóâüä íýýëòòýé áàéãàà ãýñýí íèéòëýë áè÷ñýí þì. Òýðýýð “Òóñãààð òîãòíîñîí óëñ îðíóóäûí óðàãøëàõ çàìàà ººðºº ñîíãîõ ýðõ íü îð÷èí ¿åèéí Åâðîïûí íýãýí ¿íäýñ áèëýý” ãýæ áè÷æýý. Ãýâ÷ ýíý íü Îðîñòîé óëàì á¿ð ã¿íçãèéð÷ áóé çºð÷èë人íä õàíäàõ Ãåðìàíû áàéð ñóóðèíààñ çºðºâ. “Óêðàèíûã ÍÀÒÎ-ä ýëñ¿¿ëýõ àñóóäëûã àâ÷ ¿çýõã¿é” õýìýýí Øòàéíìàéåð óöààðëàíãóé ìýäýãäñýí. Òýðáýýð ãàäààä áîäëîãî ìèëèòàð÷ëàãäàõ àþóëä ºðòºæ áàéãàà òóë óëñòºð÷èä ýðõèéã ãàðòàà àâàõ öàã íü èðæýý ãýæ õýëñýí áàéíà.
Ãýâ÷ Øòàéíìàéåð Ðàñìóññåíû áàðèìòàëæ áóé áîäëîãî îéðûí ¿åä ººð÷ëºãäºõã¿é ãýäãèéã óõàìñàðëàæ áàéãàà. Òèéìýýñ 9 ñàðä áîëîõ ÍÀÒÎ-ãèéí ãèø¿¿í îðíóóäûí òýðã¿¿í¿¿äèéí äàðààãèéí õóðàëäààíä áýëäýæ ýõýëæýý. ªíººäðèéí áàéäëààð õýëýëöýãäýõ íýã ë àñóóäàë òîäîðõîé áàéíà: ÍÀÒÎ-ãèéí øèíý ñòðàòåãè. Áåðëèí ¿¿íä ¿ë èòãýõ áàéð ñóóðèíààñ õàíäàæ áàéãàà. Áàñ áàãàã¿é çîâíèæ áàéíà.
Îëîí æèëèéí õè÷ýýë ç¿òãýëèéí ¿ðýýð áèé áîëñîí ÍÀÒÎ áîëîí Îðîñûí õàìòûí àæèëëàãàà Óêðàèíû àñóóäëààñ áîëîîä õºë人ä áàéíà. Òèéìýýñ Ìîñêâàã ò¿íø ãýæ áóñ, õàðèí äàéñàí ìýò õàðàõ áîëæýý. Äàðààãèéí ëîãèê àëõàì ÷ òîäîðõîé õàðàãäàæ áàéíà: 2014 îíä öýðãèéí õàíãàëò õýðõýí õéèãäýõ âý?
Ýíýõ¿¿ öýðãèéí õàíãàëò ãýõ íýð òîìú¸î Áàðóóí Åâðîïò õýðýãëýãäýõã¿é óäæýý. Êîììóíèçì íóðàí óíàæ, Âàðøàâûí ãýðýýã çàäðàõààñ ºìíº õàíãàëò íü öºìèéí çýâñãèéí õºíººã÷ õ¿÷èí ÷àäàë, Åâðîï äàÿàð áàéðëàõ õýäýí çóóí ìÿíãàí öýðýã, õ¿íä çýâñýãëýë áîëîí òàíêóóä äýýð ¿íäýñëýæ áàéâ. Ǻâõºí Áàðóóí Ãåðìàíû àðìè ë ãýõýä 495 ìÿíãàí öýðýã, “Èðâýñ” ìàðêèéí 4100 áàéëäààíû òàíê, 600 áàéëäààíû îíãîöòîé áàéæýý. Öýðã¿¿ä áîë õ¿÷íèé õî¸ð áëîêèéí äóíäàõ õèë õÿçãààðûã õàìãààëàõ õîëáîîòíû õ¿÷íèé ãîë íî¸í íóðóó íü áîëæ áàéñàí áºãººä ýíýõ¿¿ õèë õÿçãààð Ãåðìàí òýõèé äóíäóóð òàòàãäñàí áàéâ.

Ãóðàâäàõü çàì óó?

            Òýð öàãààñ õîéø Ãåðìàíû áàòëàí õàìãààëàõ òºñºâ ÄÍÁ-èé 3%-òàé òýíöýæ áàéñíààñ äºíãºæ ë 1,2% õ¿ðòëýý áóóð÷ýý. Óëñ îðíû àðìè áîëñîí Áóíäåñâåðò ºíººäºð 185 ìÿíãàí öýðýã áàéãààã îäîî ÷ áóóðóóëàõààð òºëºâëºæ áàéãàà áèëýý. Ò¿¿íýýñ ãàäíà Ãåðìàíû àðìè íü óëñ îðíîî áàòëàí õàìãààëàõàä áóñ, õàðèí îëîí óëñûí òóñãàé ¿éë àæèëëàãààíóóäàä îðîëöîõîä èë¿¿ àíõààðàõ áîëñîí. Ôóëüäñûí êîðèäîðò áàéõ òàíê, ãàóáèöûí îðîíä Êîñîâî, Àôãàíèñòàí, ýñâýë Àôðèêò àãààðûí äåñàíòûí öýðýã, âåðòîë¸òûã îíöëîã áîëæýý.
            ͺõöºë áàéäëûã ººð÷ëºõèéã õýí ÷ õ¿ñýõã¿é áàéãàà. Àëü ÷ õóâèëáàðààð àâ÷ ¿çñýí çýâñýãëýëä õýäýí òýðáóì åâðî õýðýãòýé áîëíî, ãýòýë òýð ìºí㺠áàéõã¿é. Ãýâ÷ ìàãàäã¿é ãóðàâäàõü çàì áàéãàà ÷ þì áèë¿¿?
            ÍÀÒÎ-ãèéí õ¿ðýýíä ºðíºæ áóé øèíý õýëýëö¿¿ëýã íü ÍÀÒÎ-ä Ìîñêâàã îðóóëàõ íü àþóëòàé ãýíý õýðýã õýìýýí ¿çäýã “õàë ¿çñýí äàé÷äûí” ÷èõýíä ñîíñãîëîíòîé áàéñàí íü òîäîðõîé. Ãýõäýý ýíý íü áàñ Îðîñûí åðºíõèéëºã÷ Âëàäèìèð Ïóòèíû óðò õóãàöààíû çîðèëãîî ýðãýí õàðñàíû ëîãèê ¿ð äàãàâàð ÷ áàéñàí áèëýý. Õýðâýý Îðîñ îðîí ººðèéí èðýýä¿éã ªðíºäòýé õàìò áóñ, ªðíºäèéí ýñðýã òºëºâëºæ áàéãàà áîë “îð÷èí ¿åèéí çýâñýãëýëèéã íýìýãä¿¿ëýõ” òóõàé àñóóäëûã õºíäºõ õýðýãòýé áîëíî õýìýýí Áàòëàí õàìãààëàõ ÿàìíû ºíäºð àëáàí òóøààëòàí “Øïèãåëü” ñýòã¿¿ëä ÿðüæýý.
            Óêðàèíû õÿìðàëûã ýõëýõýýñ ºìíº Àôãàíèñòàíààñ öýðãýý ãàðãàñíû äàðàà ÍÀÒÎ-ã þóíä õýðýãëýõ þì áý ãýæ îëîí õ¿í àñóóæ áàéâ. Õàðèí îäîî Ïóòèí Êðûìûã áóëààí ýçýëñýíèé äàðàà äîðíîä õÿçãààðûí ãèø¿¿í îðíóóä ººðñäºäºº çàíàëõèéëæ áàéíà ãýæ ¿çñýíýýñ ÍÀÒÎ-ãèéí Áðþññåëü äýõ øòàáûí óóð àìüñãàë ýðñ ººð÷ëºãäºâ. ÍÀÒÎ-ãèéí íýãýí ýõ ñóðâàëæèéí ìýäýýëñýíýýð Åðºíõèé íàðèéí áè÷ãèéí äàðãà Ðàñìóññåí “á¿ð ºí㺠îðñîí” ãýõ. ÀÍÓ ÷, Èõ Áðèòàíè ÷, ìºí ÍÀÒÎ-ãèéí ãèø¿¿í åâðîïûí îðíóóäûí èõýíõ íü ò¿¿íèéã áàñ äýìæèæ áàéãàà ãýõ.
            ÍÀÒÎ-ãèéí ºíäºð àëáàí òóøààëûí îôèöåðóóä áàðóóíû õóóðàé çàìûí öýðãèéí õ¿÷èéã íýìýãä¿¿ëýõèéã øààðäàõ áîëîâ. Àíãè íýãòãýë¿¿äèéã õýðýãöýýò ãàçàð ëóó òàòàõàä ºíººäðèéí áàéäëààð 180 õîíîã øààðäàãäàíà. Ýíý öàã õóãàöààã áîãèíîñãîõ ¸ñòîé ãýæ öýðãèéí ýðõòí¿¿ä ¿çýæ áàéãàà áºãººä ýíýõ¿¿ ñàíàë íü 10 ìÿíãàí ãåðìàí öýðýãò ÷ õàìààð÷ áàéíà. Ò¿¿íýýñ ãàäíà òàíêèéí àíãèóäûí õ¿÷èí ÷àäëûã íýìýãä¿¿ëæ, çýâñãèéí ñêëàäóóäûã ä¿¿ðãýõ ¸ñòîé ãýæ öýðãèéí äàðãà íàð íýõýæ áàéãàà. Òýð ÷ á¿¿ õýë, Ïîëüøèéí Ãàäààä õàðèëöààíû ñàéä Ðàäîñëàâ Ñèêîðñêèé ÍÀÒÎ-ãèéí õî¸ð áðèãàäûã (10 ìÿíãàí öýðýã) ººðèéí îðîíä áàéðøóóëàõ ñàíàë ãàðãàæýý. Ãýõäýý ÷èíãýõèéí òóëä øèíýýð êàçàðì, àãóóëàõ, áàðèëãà áàéãóóëàìæèéã øèíýýð áàðèõ õýðýãòýé áîëæ áàéãàà þì.
            Áåðëèí äýõ õîëáîîíû êàíöëåðûí õýðýã ýðõëýõ ãàçàð ýíý ìýòèéí ñàíàëä áîëãîîìæòîé õàíääàã. “Áèä îðîñóóäàä ãýðýý õýëöëýý çºð÷ñºí õýìýýí áèäíèéã áóðóóòãàõ ¿íäýñëýë ãàðãàæ ºã÷ áîëîõã¿é” ãýæ àëáàíû õ¿ì¿¿ñ òýíä ÿðüæ áàéíà. Âàðøàâûí ãýðýýíèé ãèø¿¿í áàéñàí îðíóóäàä öýðãýý áàéðøóóëàõã¿é áàéõ ¿¿ðãèéã ÍÀÒÎ á¿ð 1997 îíä õ¿ëýýñýí þì. Õàðèí ºíººäºð ¿¿íèéãýý çºð÷âºë øóóä ºäººí õàòãàëãà áîëíî.

Öýðãèéí àñïåêò
            Øòàéíìàéåð Ãàäààä õàðèëöààíû ñàéäûíõàà õóâèàð äèïëîìàò ¸ñûã ë ãîë áîëãîæ áàéãàà. Ò¿¿íèé õàðèóöñàí ÿàì “Óêðàèíòàé àæèëëàõ òºëºâëºãºº” õýìýýõ Óêðàèíû øèíý çàñãèéí ãàçðûã Áåðëèí õýðõýí äýìæèõèéã òàéëáàðëàñàí áè÷èã áàðèìòûã îäîî áîëîâñðóóëæ áàéíà. Ýíýõ¿¿ äýìæëýãòýé õîëáîîòîé á¿õ ÿàìä àæëûí òºëºâëºëòºä ãàð áèå îðîëöîæ áàéíà. Õàðèí Áàòëàí õàìãààëàõ ÿàì ¿¿íä õàìààðàõã¿é áàéãàà. Óêðàèíä õýä õýäýí ÿàìíû òºðèéí íàðèí áè÷ãèéí äàðãà íàðûí î÷èõ àæëûã ìºí ë Øòàéíìàéåð çîõèîí áàéãóóëñàí ÷ Áàòëàí õàìãààëàõ ÿàìíààñ õ¿í î÷ñîíã¿é.
            Ãýñýí õýäèé ÷ ýíý àñóóäàëä öýðýã äàéíû ¿íäýñëýë áóé. Óêðàèí ÍÀÒÎ-ãèéí óäèðäëàãûí òºâ ð¿¿ õîëáîîíû õýðýãñýë, áóó çýâñýã, òýñðýõ äýëáýðýõ õýðýãñýë íèéë¿¿ëýý÷ ãýñýí õ¿ñýëòýý õýäèéíýý èëãýýñýí. Áàòëàí õàìãààëàõûí ñàéä Óðñóëà ôîí äåð Ëåéåí ÍÀÒÎ-ãèéí ãèø¿¿í Ç¿¿í Åâðîïûí îðíóóäàä íýìýëò ÿìàð äýìæëýã ¿ç¿¿ëýõ áîëîìæòîéã ñóäëàõûã ãåðìàíû ãåíåðàëóóäàä äààëãàæýý. ÍÀÒÎ ãèø¿¿í îðíóóäààñàà àãààðûí ýðã¿¿ë áîëîí õÿíàëòûí íèñëýã õèéõ òîîã íýìýãä¿¿ëýõèéí òóëä íýìýëò õàíäèâ õ¿ñ÷ýý. ÍÀÒÎ 2015 îíä ªìíºä Åâðîïò õèéõýýð òºëºâëºñºí õýýðèéí ñóðãóóëèëòàà íààø òàòàæ, áàéðøëûí õóâüä Ç¿¿í Åâðîï ðóó òàòàõ õàíäëàãàòàé áàéíà. Ãýòýë Ãåðìàíû áàòëàí õàìãààëàõûí ñàéä õ¿íä òåõíèê, öýðýã àðìèéã óäààí õóãàöààãààð õºäºëãºõ ñàíàëûã ýñýðã¿¿öæýý.   
            Õàðèí Ïîëüøèéí õóâüä ÍÀÒÎ-ãèéí ãèø¿¿í îðíóóäûí ýâ íýãäýë, õ¿÷ ÷àäëûã àëü áîëîõ îëîí óäàà õàðàõ áîäîëòîé áàéíà. Ýíãèéíýýð õýëýõ þì áîë Ïîëüø óëñ Îðîñîîñ Áàëòè îð÷ìûí õºðø¿¿äòýé íü àäèë ýìýýæ áàéíà. Ýíýõ¿¿ àéäñûí íýãýýõýí õýñýã çºâëºëò çàñãèéí ¿åòýé õîëáîîòîé. Ãýâ÷ Óêðàèíû äîðíîä õèë äýýð Îðîñóóä õ¿÷ ÷àäëàà ãàéõóóëæ, Ïóòèí àìëàæ áàéñàí øèãýý öýðãýý ýðã¿¿ëýí òàòààã¿é íü Âàðøàâûí ò¿ãø¿¿ðèéã óëàì íýìëýý. 
            ªðíºäèéíõºí óäààí õóãàöààíû òóðø Îðîñûí öýðãèéí õ¿÷íèé äîðîéòîë ñóëðàëûã øîîëñîí. Ãýâ÷ òýð öàãààñ õîéø àðìè íü á¿õýëäýý øàõàì øèíý÷ëýãäýæ, ñàÿõàí Îðîñûí ¿ç¿¿ëñýí õ¿÷èí ÷àäëààñ ºðíºäèéí øèíæýý÷èä, öýðãèéíõýí çîâíèæ áàéíà. “ªðíºä 2013” ãýõ àæèëëàãàà íü õàìãèéí òîä æèøýý áîëîâ. “ªðíºä” ãýæ íýðëýñýí ¿ãíýýñ íü ¿çýõýä ÷ õààøàà ÷èãëýæ áàéãààã òîäîðõîéëîõîä àìàðõàí. Àëáàí ¸ñîîð áîë óã ñóðãóóëèëòàä 13 ìÿíãà îð÷èì öýðýã ýðñ îðîëöñîí íü Åâðîïûí àþóëã¿é áàéäàë, õàìòûí àæèëëàãààíû áàéãóóëëàãûí àëáàí ¸ñíû õÿíàëòûã øààðäàõààðã¿é òîî þì. Ãýâ÷ ñóðãóóëèëòûí íýãýýõýí õýñýã íü Áàëòèéí òýíãèñèéí Îðîñûí ýêñêëàâ áîëîõ, Ïîëüø, Ëèòâòýé äóíäûí õèëòýé, Êàëèíèíãðàäàä áîëñîí áàéíà. Ýíä òóñãàé çîðèóëàëòûí àíãè íýãòãýë¿¿ä, Îðîñûí äîòîîä àþóëã¿éí àëáà áîëîõ ÔÑÁ-èéí îôèöåðóóä ÷ îðîëöæýý. Åðºíõèé人 óã ñóðãóóëèëòàä íèéòäýý 60 ìÿíãà ãàðóé õ¿í îðîëöñîí õýìýýí ºðíºäèéí öýðãèéíõýí ¿çýæ áàéíà. Ñóðãóóëèëòûí ÿâöàä Áàëòè îð÷èìä áàéðëàõ ÍÀÒÎ-ãéèí ðàäèîëîêàöèéí êîìïëåêñûí àæèëëàãàà äîãîëäæýý. Îðîñûí öýðãèéíõýí ìºí îéðûí çàéíû “Èñêàíäåð” ïóóæèíãàà òóðøèæ ¿çæýý. Õýäèéãýýð óã ïóóæèíã ñóðãóóëèéí ñóìààð ñóìëàñàí ãýõ áîëîâ÷ æèíõýíý ñóìàà ÷ òóðøèæ ¿çñýí ãýäýã.  
            “Ýíý ñóðãóóëèëòààðàà îðîñóóä áèäýíä þóã ¿ç¿¿ëñýí íü òîäîðõîé. Òýä ººðñäèéí áàðóóí õèë õÿçãààðûí íºõöºë áàéäëûã óëàì õóðöàòãàæ, äàðàà íü äàõèí áàðüæ ÷àäíà” õýìýýí ºðíºäèéí íýãýí öýðãèéí ýðõòýí ìýäýãäæýý. Îðîñ óëñ íü Ç¿¿í Óêðàèíûã áóò öîõèí ýçëýí àâ÷ ÷àäíà ãýäýãò ºíººäºð õýí ÷ ýðãýëçýõã¿é áàéíà. Õàðèí Ãåðìàíû Çàñãèéí ãàçàð ýíý áîëîìæîîñ óðüä÷èëàí ñýðãèéëýõ íü äèïëîìàò ¸ñíû ãîë çîðèëãî ãýæ ¿çýæ áàéíà. ßìàðòàé ÷ ºðíºäèéíõíèé öýðãèéí áýëòãýë ñóëàâòàð áàéíà, òýä òºñºâ ìºí㺺 õýìíýñíýýñ òýð.

Sunday, 1 June 2014




Кубад анхны бөөний зах нээгдлээ

Куба улсын Залуусын арал дээр тариачид, фермерүүдэд хөдөө аж ахуйн техник, багаж төхөөрөмж нийлүүлэх бөөний зах нээгдлээ. Ийнхүү жижиг бизнесийн эзэд болон тэдгээрийн ажилчид зэрэг 500 мянга орчим хүн хувиараа хөдөлж, хэдэн мянган тариачид хамгийн хямд үнээр техник, төхөөрөмжөө авах боломжтой болж байна. Куба улсад бөөний үнийн зах анх удаагаа нээгдэж буй нь энэ юм. Үүнийг дагаад үйлдвэрлэгчдэд олгох зээлийн журмыг хөнгөвчилжээ.
Хэдийгээр тус улсад хамгийн их шинэчлэл хийж буй салбар нь хөдөө аж ахуй ч түүхий эдийнхээ 60 хувийг гадаадаас авсан хэвээр байна. Рауль Кастро 2008 онд өвчтэй ахаа залгамжлан эрх мэдэлд гарч ирснээс хойш газрыг тариачдад өгч, тариачид бүтээгдэхүүнээ задгай зах дээр авчирч худалдаалахыг зөвшөөрсөн юм.

World Cup-2022”-ын эзэн орныг дахин шалгаруулах уу

Катар улсаас 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг нь буцаан авч магадгүй байна. Тэмцээн зохион байгуулах орныг сонгох явцад авлига оролцсоныг шалгалтаар тогтоовол Катараас өөр улсад “World Cup-2022”-ыг зохион байгуулах эрхийг шилжүүлэх бололтой. “Энэ бол тун ноцтой буруутгал. Олон улсын хөлбөмбөгийн холбоо үүнийг тун няхуур шалгах ёстой” хэмээн Английн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Грег Дайк мэдэгджээ. Катарт хөлбөмбөг тэгтлээ их хөгжөөгүй, мөн тус улсад зун тэсэхийн аргагүй халуун болдог нь хахууль, авлигаар уг эрхийг олж авсан гэх эргэлзээг төрүүлэх болсон юм. Азийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн асан, Катарын иргэн Мохамед бин Хаммам таван сая долларыг Олон улсын хөлбөмбөгийн холбооны (ФИФА) Гүйцэтгэх хорооны гишүүдэд хахууль болгон өгч 2022 оны дэлхийн аваргын тэмцээний эрхийг авсан хэмээн Sunday Times сонинд бичжээ.

Крымийн талаар түүхийн сурах бичигт оруулахыг зарлигдав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын түүхийн нийгэмлэгтэй зөвлөлдсөний эцэст Оросын түүхийн сурах бичигт Крым, Севастополийн гүйцэтгэсэн үүргийн талаар нэмж оруулах үүрэг өгчээ. Наймдугаар сарын 15 гэхэд энэхүү шинэ сурах бичиг бэлэн болох ёстой хэмээн Кремлийн албан ёсны хуудсанд мэдээлсэн байна.
Харин Киевийн эрх баригчид үүнийг эрс эсэргүүцэж байна. “Крымийн хойгийг цэргийн хүчээр эзлэн авчихаад одоо түүхийнхээ сурах бичигт оруулж, дэлхий нийтийн тархийг угаах гэж байна” хэмээн Украины шинэ эрх баригчид мэдэгджээ.



Дэлхийг тойрсон инээд

- Альваро дэлхийг дугуйгаар гурав бүтэн тойрохдоо 62 тоглолт хийж, 18 мянган хүнд инээд хөөр бэлэглэжээ -

Тэрээр хорвоог орхисон хүмүүсийн гэрээслэлийг батлахын тулд үхлийг бараг өдөр бүр хардаг байсан. Испанийн Астуриас  мужийн уугуул, 46 настай Альваро Нейл 2001 оны аравдугаар сард нотариатчийн амьдралдаа цэг тавьж, дугуйтай алиалагчийн амьдралаа эхэлжээ. Бүр тодруулбал, дөрөө жийн дэлхийг тойрч, инээж баясах хөшүүрэг, урам бараг үгүй хүмүүст инээд хөөр бэлэглэх мөрөөдлөө биелүүлэхээр аян замдаа гарсан нь энэ юм.
Альваро төрөлх Овьедо хот дахь ажлын өргөөндөө гэрээслэл нягтлах, батлах ажил хийсэн шиг суудаг байв. “Biciclown” хэмээн дэлхий даяар алдаршаад байгаа аялалынхаа хүрээнд Колумб улсад ирээд байгаа испани залуу “Үхлийн хамгийн чухал зүйлийг хүмүүс ухамсарладаггүй. Зарим нэг нь үнэхээр хийхийг хүсч байсан зүйлээ хийхийн тулд хэтэрхий их хүлээж, хэтэрхий их хугацаа алддаг. Аливаа зүйлийг хойш нь тавиулах бус, харин хийлгэхэд хүргэдэг зүйл бол үхэл юм” хэмээн тэрээр 2001 онд гаргасан шийдвэрээ ямар ч маргаангүй логикоор тайлбарлаж байна.
“Маш бага зүйлээс аз жаргалыг мэдэрч болно. Одод түгсэн шөнө, наран дор бие хатааж, ус хэрхэн ууршин алга болж үүл болон хувирахыг харах, эзгүй, цөл нутгаар дөрөө жийн явж байхдаа аниргүйн их уудмыг сонордох. Зөвхөн зүрхний чинь лугшилт л сонсогдоно. Мод ч байхгүй, салхи ч байхгүй. Бид тэрхүү анир чимээгүйг мэддэггүй, таньдаггүй” хэмээн дугуйтай алиалагч нэмж өгүүлэв.
M.O.S.A.W буюу Дэлхийг тойрсон инээд (Miles Of Smiles Around the World) төслийнхээ хүрээнд Өмнөд Америкийн Колумб улсад хоёр дахь удаагаа ирээд байгаа Альваро Нейл 13 жилийн өмнө эхлүүлсэн шинэ амьдралаа эргэн цэгнэж байна. Тэрээр 131 мянга 877 км зам туулж, 76 улсаар орсон нь Эх дэлхийг гурав бүтэн тойрсон гэсэн үг. 62 тоглолт хийж, 18 мянган хүнд инээд хөөр бэлэглэжээ. Тэр тэтгэвэр авдаггүй, гэргүй, хүүхэдгүй. Нүүдэлчин амьдралтай болсноос хойш бүхнийг хоёр дахин илүү үнэлж, таашаал авдаг болсон аж.
Явж байгаад шөнө хаана таарна тэндээ л хононо, тэнгэрээс хайрлаж буй усанд л орж, өдөртөө 10-аас илүү доллар зарцуулахгүй. Үүний хажуугаар, хорт могойнд хатгуулж, автомашинд мөргүүлж үхлийн ирмэг дээр очиж байсан удаатай. Альваро өдөрт дөрвөн литр л ус хэрэглэдэг. Хоёроор нь нүүр гараа угааж, цэвэрлэгээ хийнэ, үлдсэнийг нь ууна. Тэрээр дугуйчин алиалагч болсноос хойш гурван дугуй элээсэн бөгөөд 75 кг ачаа авч явдаг. Уут, цүнхэндээ хоёр өмд, гурван цамц, хийн гал тогоо, хоолны хоёр сав, хоёр хайруулын таваг, майхан зэргийг авч явдаг байна.
Өөр юу авч явдаг вэ гэж үү? Мөнгө түүний хувьд тийм ч шаардлагатай эд биш. Түүний үгийн санд мөнгө гэдэг үг байдаггүй. Тэгээд яаж мөнгө олж, яаж амьдардаг юм бэ?
Тун энгийн. Тэрээр үзэж харсан зүйл, дүгнэлт, санаа бодол, сургамжаа эмхэтгэн “Засмал зам хаана дуусах вэ”, “Африкт хоёулаа” зэрэг таван ном гаргаж, мөн таван баримтат кино хийжээ. Бас түүний зохион байгуулсан бага хурал, уулзалт зуу хол давсан юм. “Энэ аялал намайг өөр хүн болгосон. Би өөртөө улам итгэлтэй болж, бусад хүнийг ойлгохын тулд илүү илүү их тэвчээртэй байж сурсан. Энэ нь миний бодож байгаагаас ч агуу, том зүйл биз. “Мөрөөдлөөрөө амьдар” гэж надад хэлж буй дуу хоолойг сонсох зорилгодоо би хүрсэн. Тийм ээ, би мөрөөдлөөрөө амьдарч, мөрөөдлөөрөө жигүүрлэж байна” хэмээн испани залуу хэллээ.
Альваро долоон настай байхдаа анхны дугуйгаа бэлгэнд авч байжээ. “Тэр улаан өнгөтэй дугуй байсан. Тэр цагаас хойш дугуй унаж дуртай газраараа явахыг мөрөөддөг болсон” хэмээн өгүүлэв. Гэвч том болоод хууль зүйгээр суралцаж, нотариатч болсноор нэг хэсэг дугуйгаа орхисон байна. Нотариатчийн хүрч болох оргилд хүрсний дараа тэрээр “Би энэ ажлаас татгалзаж байна. Эцсийн эцэст эрх чөлөө яллаа” хэмээн тунхаглажээ. Эдүгээ түүний дунд хугацааны зорилго гэвэл 2017 онд төрөлх Испани нутагтаа хүрч очих. “Би 50 настайдаа, нэг чихнээсээ нөгөө чихээ хүртэл инээмсэглээд эх орондоо буцаж очих болно. Учир нь би мөрөөдлөө биелүүлчихсэн хүн” хэмээн дэлхийгээр бэдрэн яваа дугуйтай алиалагч хэллээ.


“АВС.ES