Сибирь дахь ойн түймэр
15
дахин нэмэгджээ
Сибирийн
холбооны тойргийн газар нутаг дээрх ойн түймрийн талбай 14.7 дахин нэмэгдлээ
хэмээн “Интерфакс” уламжлав. Эдүгээ Сибирьт 13 ойн түймэр асч, 795 га газрыг
хамраад байна. Эрхүү мужид зургаа, Забайкаль хязгаарт тав, Буриадад хоёр ойн
түймэр асч байна. Оросын Засгийн газраас ойн түймэртэй тэмцэхэд тусгай төсөв
баталж, хүн хүчний ихээхэн нэмэгдэлтэйгээр тэмцэж байгаа юм.
Дэлхийн
хамгийн өндөр настай эр таалал төгсөв
Дэлхийн
хамгийн өндөр настэй эрэгтэй хэмээн Гиннесийн номд бичигдсэн Александр Имич
өчигдөр Нью-Йорк хотноо таалал төгсчээ. Тэрээр 111 настай байсан юм. Имич 1903
оны хоёрдугаар сарын 4-нд Польшид мэндэлжээ. Химич мэргэжил эзэмшсэн тэрээр
парапсихологийн хэд хэдэн ном бичсэн юм. 1939 онд нацистууд Польшид нэврэн орж
ирэхэд Александр Имич ЗХУ руу зугтаж, 1951 онд АНУ-д ирж суурьшжээ.
“Би
зүгээр л өмнө нь үхээгүй хүн байхгүй юу. Яагаад ийм урт насалсан юм бүү мэд”
хэмээн тэрээр өндөр насалсны нууцыг сонирхсон сэтгүүлчийн асуултад хариулж
байв. Польш өвөө спортоор хичээллэж, зөв хооллохыг хичээж, тахиа, загасны мах
түлхүү хэрэглэдэг байв. Имич гуай энэ гаригийн хамгийн хөгшин эрэгтэй хүнд
тооцогдож байсан юм. Эдүгээ түүнээс өндөр насалсан 60 гаруй эмэгтэй байна. Имич
гуай бурхан болсноор дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэйн гуншин Японы иргэн
Сакари Момид шилжиж ирлээ. Тэрээр Имичээс ердөө нэг сараар дүү юм.
Бразил
үерт автлаа
Бразилийн
Парана мужийн нийслэл Куритиба хотод үер бууж арав орчим хүн амь насаа алдаад байна.
48 мянган хүн ямар нэг байдлаар хохирол амсаад байгаа юм. Эрх баригчид Парана
мужид онц байдал тогтоох тухай ярилцаж байна. Хүчтэй бороо дахин нэг өдөр
үргэлжлэх төлөвтэй байгааг цаг уурын албанаас сануулав.
Куритиба
хотын Арена Байшада цэнгэлдэхэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван
тоглолт болно. Зургадугаар сарын 16-нд Нигери-Иран, 23-нд Испани-Австрали,
26-нд Орос-Алжирийн тоглолт болох юм.
Сирийн
иргэний дайн 144 тэрбум долларын хохирол учруулжээ
Ирак-Сирийн
лалын улс (ISIS) бүлгийн босогчид
довтолгоо хийх үеэрээ Сирийн 15 иргэнийг цаазалсан, тэдний долоо нь хүүхэд
байсан хэмээн Amnesty International байгууллагын илтгэлд онцолжээ. Аль-Тлел
тосгонд байдаг энгийн иргэд Курдын ардын зэвсэгт отряд бүлгийг дэмждэг учраас Ирак-Сирийн
лалын улс бүлгийн довтолгоонд өртсөн байж
болзошгүй байна. Ирак-Сирийн лалын улс бүлэг нь Курдын босогчидтой үзэл бодол
нийлдэггүйн улмаас хоорондоо нэг бус удаа дайтаж байсан ажээ. Сирийн иргэний
дайн улам сунжирж, ужиграх тал руугаа ороод байна хэмээн ажиглагчид үзэж байна.
2014 оны эхний хагасын байдлаар, Сирийн иргэний дайны учруулсан хохирол 144
тэрбум долларт хүрээд байгаа ажээ.
Талибууд
Карачийн нисэх буудал руу дайрчээ
Пакистаны
Карачи хотын томоохон нисэх буудлыг довтолсон хариуцлагыг “Талибан”
хөдөлгөөнийхэн хүлээлээ. Талибууд нисэх буудал руу багагүй хүчээр довтолсон ч
эрх баригчид дайралтыг няцааж хяналтыг эргүүлэн авч чаджээ. Босогчид хоёр удаа
бөмбөг дэлбэлж 23 хүний аминд хүрсэн юм. Тэпний арав нь хэт даврагчид ажээ.
Талибууд нисэх буудлын
ангар (нисэх онгоцны гарааш) болон ачаа бараа зөөхөд ашиглаж байсан хуучин
терминалыг довтолжээ. Тэд эхлээд нисэх буудлын барилга байгууламж руу гранат
шидэн довтолж, хамгаалалтын албаныхан руу гал нээсэн байна. Үүнээс хэд хоногийн
өмнө “Талибан” хөдөлгөөний дайчид тэнгисийн цэрэг, агаарын хүчний баазыг
довтолсон юм.

No comments:
Post a Comment