Хавцаст
таван доног
Нэг
хэсэг эрдэмтэд монгол хэлнээс хатуугийн болон зөөлний тэмдэг, хагас й энэ
тэрийг хасъя масъя хэмээн мөн ч их
шуугиулсан даа. Мэдээж шал дэмий санаа байсан тул эрдэмтэн мэргэд, ард иргэдийн
уур хилэнд цохигдоод нам болсон. Бас монгол хэлээ баяжуулах, шинэ үг зохиох,
нэмэх тун хэрэгтэй санаа цухалзсан ч бас л чимээгүй болсонсон.
Монголчууд
бид өөрт байдаггүй жимс, ногоо, эдлэл хэрэглэлд бүгдэд нь монгол нэр өгч, оноож, монгол хэлээ улам баяжуулж ирсэн уламжлалтай. Хүн амьтанд уриалж, гайхуулж байхын оронд уламжлалаа
дагаад шууд л баяжуулаад явчих уу.
Доног.
Энэ бол долоо хоног гэсэн үг. Арай ч дээ, юу вэ, “хэдэн он бэ” гэж үү? Үгүй ээ,
монгол хэлээ баяжууж, шинэ үг бүтээсэн минь энэ, хэ хэ... Өөр ямар ч хэлэнд
семь дней, seven days, siete dias гэхийг недель, week, semana гэх зэргээр
ганцхан үгээр илэрхийлдэг тул бид яахан дутаж болох билээ дээ... Яагаад “Би хоёр доног хөдөө явчихаад ирлээ, тэр
найман доногтой жирэмсэн” гэж ярьж болохгүй гэж. Мөн тамирчдын хувцас солих
өрөө (раздевалка, dressing room, vestuario) гэж бий. Хавцас л гэчихье. Я.Цэвэлийн тайлбар толь
дээр лав эдгээр үг алга. Тэгэхээр Доног –
долоо хоног, Хавцас – хувцас солих өрөө гээд уг тольд орж болж байна.
Төрийн
хэлний зөвлөлд хүргүүлж байгаа санал ч гэж ойлгож болно. Хэн ингэж ярьж байдаг
юм, шал мангар юм гэх л биз. Тэгвэл дээрээс нь шууд батлаад, эсвэл сонин,
хэвлэлээр бичээд, хэвшээд явчихвал монгол хэл минь хоёр үгээр баяжих л юм даа.
Баярлалаа, та бүхэнд!
Хувцас солих өрөөнд таван долоо хоносон
О.Чүнчиг
No comments:
Post a Comment