Monday, 2 June 2014




88 настай II Элизабет мориор зугаалжээ

Их Британийн хатан хаан II Элизабет хаан ширээнд заларсны 61 жилийн ойгоо морь унаж тэмдэглэжээ. 88 настай хатан хаан Виндзорын ордны цэцэрлэгт Карлтонлима Эмма хэмээх хайртай давжаа морио унаж зугаалсан байна. Хатан хааны морь хөтлөгч Терри Пендри түүнийг дагалдаж явжээ. II Элизабет морь унах ихэд дуртай ч өндөх насныхаа улмаас зөвхөн давжаа морь хааяа унах болсон юм.
Мөн энэ үеэр Испанийн хаан Хуан Карлос эрүүл мэндийн улмаас хаан ширээнээсээ татгалзаж, хүү, хунтайж Фелипед суудлаа шилжүүлж өгч байна. Их Британийн хатан хаан ийм алхам хийж, хаан суудлыг хүү Чарльздаа шилжүүлж өгөх үү хэмээн Британийн хэвлэлүүдэд бичжээ.

Дэлхийн хамгийн хүнд хүн хорвоог орхив

Дэлхийн хамгийн хүнд, тарган хүнд тооцогдож байсан Мексикийн иргэн, 48 настай Мануэль Урибе хорвоог орхижээ. Сүүлийн жилүүдэд 558 кг жинтэй байсан тэрээр 386 кг хүртэл турж, энэ амжилтаараа Гиннесийн номд бичигдэж байсан юм. Илүүдэл жингийн улмаас алхаж явах боломжгүй байсан Урибе олон жилийн турш тусгай төхөөрөмжтэй орон дээр байжээ.
Мексик эр хоёр ч удаа гэрлэсэн. Хоёр дахь эхнэр, сувилагч Клаудиа Солисын хамтаар 2008 онд Австрийн Вена хотоор аялж байв. Түүний зүрхний хэм алдагддаг байсан тул байранд нь хөдөлгөлгүйгээр кранаар өргөж буулгадаг байсан аж. Харин ямар өвчнөөр өөд болсныг тогтоож чадаагүй байна.

Э.Сноуден Бразилд орогнох хүсэлт гаргалаа

АНУ-ын тусгай албаны экс ажилтан Эдвард Сноуден Бразил улсын эрх баригчдад хандан түр орогнол хүслээ хэмээн France-Presse агентлаг уламжлав. Тэрээр мөн өөр хэд хэдэн улс руу албан ёсоор хүсэлт илгээгээд байгаа аж. Харин Бразилийн тал ийм хүсэлт ирсэн эсэхийг мэдэгдсэнгүй.

Вашингтоны эрх баригчид саяхан Сноудений АНУ-ын иргэний паспортыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Экс тагнуулч энэ шийдвэрт дургүй байгаагаа илэрхийлэв. “Америкийн засаг захиргаа намайг Оросын тагнуул хэмээн харагдуулахын тулд ийм шийдвэр гаргасан. Би Хонконгоос Москвагаар дамжин Эквадорт очих санаатай байсан юм. Орост үлдэх төлөвлөгөө надад байгаагүй” хэмээн Сноуден ярилаа. 

No comments:

Post a Comment