Манай
дэлхийн хамгийн өндөр настан өвөө
АНУ-ын
Нью-Йорк хотын оршин суугч Александр Имич (111 настай) манай гаригийн хамгийн
хөгшин эрэгтэйд тооцогдож байна. Хамгийн өндөр настанд тооцогдож байсан Италийн
иргэн Артуро Ликате дөрөвдүгээр сарын 24-нд 111 нас 357 дахь өдөр дээрээ бурхны
оронд очсон тул америк иргэнд энэхүү гуншин шилжиж иржээ.
А.Имич
польш үндэстэн. Тэрээр Зөвлөлт-Польшийн дайныг биеэр үзэж, Холокостоос зугтаж,
зөвлөлтийн бөөнөөр хорих лагериас амьд гарч чадсан юм. Дараа нь тэрээр Америк
руу цагаачилсан аж. “Би ийм өндөр наслана гэж хэзээ ч бодож байгаагүй” хэмээн
Имич өвөө ярьж байна. Удамшлын сайн ген, мөн спортоор хичээллэж байсан нь урт
насалсны гол нууц хэмээн тэрээр хэллээ. Дэлхийн хамгийн “өндөр” өвөө хэзээ ч
архи ууж явсангүй, тамхийг олон жилийн өмнө хаяжээ. Харин дэлхийн хамгийн
хөгшин хүн нь Японы 116 настай иргэн Мисао Окава юм.
“Фатх”
бүлгийн зургаан гишүүнийг чөлөөлжээ
Палестины
“Хамас” бүлэг Газ дахь шоронгоос “аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ээр ял
эдэлж байсан “Фатх” бүлгийн зургаан гишүүнийг чөлөөлжээ. “Фатх”-ын тэргүүн,
Палестины автономийн лидер Махмуд Аббас, “Хамас”-ын удирдагч Халед Мешал нарын
хооронд хэлэлцээ болсны дараа ийм шийдвэр гарчээ. Одоо Газын шоронд “Фатх”
бүлгийн 40 орчим гишүүн хоригдсоор байна. Палестины хамгийн хүчирхэг хоёр
бүлгийн лидерийн уулзалт Катарын Доха хотод болжээ. Палестинд эрх мэдлээ
булаацалдан тэмцэлдсээр байгаа “Хамас”, “Фатх” бүлэг саяхан энхийн гэрээ
байгуулсан билээ.
Марк
Селби дэлхийн аварга боллоо
Снукерийн
дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Английн Шеффилд хотод болж 30 настай Марк
Селби анх удаагаа энэхүү эрхэм хүндэт алдрыг хүртлээ. Тэрээр аваргын төлөөх
тулаанд дэлхийн таван удаагийн аварга, “Пуужин” хочит Ронни О’Салливаныг 18-14 харьцаагаар хожлоо. Марк Селби 2007 оны
дэлхийн аваргын финалд мөн Салливантай үлдсэн ч хожигдож байсан юм.
Марк
Селби энэ жил ийнхүү снукерийн гурван том
тэмцээнд (Triple Crown буюу Masters, UK Championship, World Championship) түрүүлээд байна. Дэлхийн
аварга цолыг 300 мянган паунд дагалджээ.


No comments:
Post a Comment