Хөлбөмбөгийн тоглолтын үеэр 15 хүн амиа алджээ
Конго улсын Киншаса хотод хөлбөмбөгийн тэмцээн болох үеэр
15 хөгжөөн дэмжигч амиа алджээ. 20 орчим хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Цагдаа
нар үймээн дэгдээсэн хөгжөөн дэмжигчдийн эсрэг нулимс асгаруулагч хий ашигласны
дараа эмх замбараагүй байдал үүсч, хүмүүс нэгнийхээ хөлд дарагдаж амиа алджээ.
Иргэд эмх журам сахиулах гэж ирсэн дөрвөн цагдааг элбэж зодсон тул хөгжөөн
дэмжигчдийн эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан аж. Амь үрэгдсэн хүний тоо
нэмэгдэж болзошгүйг эрх баригчид анхаарууллаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат болно
Литвад Ерөнхийлөгчийн сонгууль болж нийт саналын 95
хувийг боловсруулж дүнг нэгтгэжээ. Одоогийн Ерөнхийлөгч Даля Грибаускайте 46
хувийн санал авчээ. Түүний хамгийн ойрын өрсөлдөгч Зигмантас Бальчитис 16
хувийн санал авсан байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат тавдугаар
сарын 27-нд болно. Шинжээчдийн үзэж буйгаар, Грибаускайте Крымийг нэгтгэсэн
Оросын байр суурийг хүчтэй шүүмжилж байснаараа нэр хүндээ өсгөсөн ажээ.
Хуурамч ном зохиогчийг 22.5 сая доллараар торголоо

No comments:
Post a Comment