Жоди Фостер мөнгөө алдаж байна
Холливудын жүжигчин Жоди
Фостер саяхан Александра Хэдисон хэмээх бүсгүйтэй гэрлэсэн билээ. Тэд нууцхан,
цомхон хүрээнд гэрлэлтээ батлуулсан юм. Гэвч Фостер сүүлийн үед санхүүгийн хүнд
байдалд орсон хэмээн Америкийн хэвлэлээр бичиж байна. Тэрээр 2013 оны
зургадугаар сард үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс дөрвөн унтлагын өрөөтэй испани
маягийн зуслангийн тансаг байр худалдаж ав чээ. Эдүгээ Жоди Фостер түүнийгээ
буцааж зарахаас аргагүй байдалд орж 6.4 сая доллараар үнэлжээ. Гэвч авах хүн
олдохгүй байгаа тул нэрт жүжигчин үнийг нь бууруулсаар 4.8 сая доллар болгоод
байгаа юм. Тэгсэн ч Беверли Хилз дэх энэхүү тансаг байрыг авах хүн гарч ирэхгүй
байна.
No comments:
Post a Comment