Сөрөг хүчний лидер Ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ
Панамын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний лидер Хуан
Карлос Варела ялалт байгуулав. Панамын барууны төвийн үзэлтэй намыг тэргүүдэг
Варелагийн төлөө сонгогчдын 39 хувь нь саналаа өгчээ. Түүний гол өрсөлдөгч,
Ардчилсан өөрчлөлтийн төлөө намын нэр дэвшигч Хосе Доминго Ариас 31 хувийн санал
авчээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад ердийн олонхийн санал авахад
хангалттай.
Хуан Карлос Варела эдийн засгийн өсөлтийг хангаж, илүү
үнэнч, нэр төртэй, шударга Засгийн газрыг бүрдүүлнэ хэмээн амласан юм. Мөн
инфляцийг бууруулах, ядуурлыг багасгах талаар хөтөлбөртөө тусгаж өгчээ.
Садар самуунд уруу татагчдын бүлгийг илрүүлэв
Германы цагдаа хүүхдүүдийг садар самуунд уруу татагдчын
бүлгийг илрүүлэн баривчилжээ. 22-60 насны арван хүн, мөн 57 настай нэг эмэгтэйг
саатуулан шалгаж байна. Тус бүлгийнхэн Анхальт мужийн нэгэн хотод жил тутмын
нууц уулзалтаа хийж байхад нь цагдаа нар дайран орж баривчилжээ. Тус бүлгийн
гишүүд хүүхдүүдийг өөрсдийн бусармаг зорилгод уруу татахын тулд өөрсдийн
хүүхдүүдийг хүртэл ашиглаж байсныг тогтоосон юм.
Тэд тун нууц байдалд, ихээхэн болгоомжтой ажилладаг
байсан бөгөөд цагдаа, тагнуулынхан ихээхэн хүчин чармайлт гаргасны хүчинд
илрүүлсэн байна. Хүүхдийг садар самуунд уруу татагчид жил бүрийн нууц
цуглааныхаа үеэр хүүхдүүийн мэдээллийг солилцож, цаашдын төлөвлөгөөгөө
боловсруулдаг байжээ.
Одессад батлан хамгаалах батальон байгуулна
Украины Одесса хотын захиргаа бүс нутагт эмх журмыг
тогтоох армийн тусгай батальон байгуулах болсноо зарлалаа. Энэ тухай хотын
захиргааны тэргүүн Владимир Немировский албан ёсоор мэдэгджээ. “Армийн тусгай батальоныг
400 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах болно. Хууль ёс, эмх журмыг даруй тогтоох
хэрэгтэй байна” хэмээн тэрээр онцлов.
Украины Батлан хамгаалах
яамны төв штабаас уг батальоны батлах ч орон нутгийн засаг захиргааны шууд удирдлага
дор байх ажээ. Тавдугаар сарын 2-нд Одесса хотын Үйлдвэрчний эвлэлийн байранд
болсон мөргөлдөөнд 46 хүн амиа алдсан билээ.

No comments:
Post a Comment