Кличко, Панеттьери нарын хурим хойшлов
Н.Мөнхжин
Украины нэрт нударгач, улстөрч Владимир Кличко,
Холливудын алдартай шаргал үст, “Нэшвилл” савангийн дуурийн од Хайден
Панеттьери нарын хурим дахин хойшиллоо. Украин дахь хямралын улмаас хос
хуримынхаа төлөвлөгөөг өөрчлөхөөс аргагүй болсон юм. Х.Панеттьери “Украинд болж
буй үйл явдлаас болж бид хуримаа дахин төлөвлөх хэрэгтэй боллоо. Хуримаа хийх
цаг хугацаа хангалттай байна” хэмээн “Washington Post” сонинд ярьжээ. Хайден
өнгөрсөн онд Евромайданд хайртай залуугаа дэмжихээр Киевт ирж байв. 37 настай
Кличко, 24 настай Панеттьери нар 2009 оноос хойш хамтдаа байгаа юм.
“Би ээж болохыг хүсч
буйгаа мэдэж байна. Хүүхэд төрсний дараа амьдрал дуусч, аялж зугаалж,
амьдралаас бүрэн таашаал авахаа больдог гэж хүмүүс ярьдаг. Би үүнтэй санал нийлдэггүй”
хэмээн шаргал үст америк бүсгүй ярилаа.
Харин Кличко таван хүүхэдтэй болно хэмээн мөрөөддөг ажээ.

No comments:
Post a Comment