Monday, 1 May 2017

Н.Мадуро цалингийн доод хэмжээг 60 хувиар нэмэгдүүлэв


Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро цалингийн доод хэмжээг 60 хувиар нэмэгдүүлж буйгаа зарлав. “Цалин, тэтгэврийн доод хэмжээ, төрийн албаны ажилтнуудын шагнал, эмч, сувилагч, цэрэг, цагдаа, гал команд, багш нарын цалинг 60 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа” хэмээн тэрээр мэдэгдлээ. Тавдугаар сарын 1-нээс цалингийн доод хэмжээ 40638-аас 65021 боливар болон нэмэгдэж байна. Улс орон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн, эмх замбараагүй байдал дэгдээд хэдэн долоо хоног болсны дараа төрийн тэргүүн ийм шийдвэр гаргажээ. Иргэд, цагдаа нарын хоорондох мөргөлдөөнд 29 хүн амь насаа алдаад байна. Иргэд эдийн засгийн байдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, хугацаанаас өмнө сонгууль явуулахыг шаардаж байгаа юм. Н.Мадуро гол өрсөлдөгч Энрике Каприлесийг улс төрд оролцохыг нь 15 жиллээр хоригложээ. АНУ-ын дэмжлэгтэй сөрөг хүчин төрийн эргэлт хийхийг санаархаж байна хэмээн Мадуро үзэж байна. 

No comments:

Post a Comment