Канны кино наадмын хатан хаан
Канны кино наадмын “Алтан дал мод” шагналын эзэн долоо
хоногийн дараа тодорно. 50 насыг шүргэж байгаа Австралийн кино од Николь Кидман
энэ наадамд “Үдэшлэг дээр охидтой хэрхэн ярилцах вэ”, “Нуурын гүнд”, “Ариун
хандгайн аллага”, “Үйлтэй дуршил” гэсэн дөрвөн киногоор оролцож байгаа юм. “Үдэшлэг
дээр охидтой хэрхэн ярилцах вэ” киноны нээлтийн өмнө Н.Кидман анх удаа улаан
хивсэн дээр олны өмнө гарчээ. Найруулагч Жон Митчеллийн кинонд 49 настай Кидман
19 настай америк жүжигчин Эль Фаннингтай хамт тоглосон юм.
Тэд улаан хивсэн дээр хамтдаа гарч иржээ. Канны кино
наадмын хамгийн сайхан бүсгүй алдрыг хүртээд байгаа Николь Кидман залуу
хамтрагчаасаа дутахгүй залуу, сайхан харагдаж байсан юм. “Алтан дал мод”
шагналын эзнээр тодрох магадлалтай Н.Кидман “Оскар”, BAFTA шагнал болон “Алтан
бөмбөрцөг”-ийг гурван удаа авч байв. “Бангкок-Хилтон”, “Мулен Руж”, “Догвилль”,
“Хүйтэн уул” нь түүний хамгийн алдартай кино юм.


No comments:
Post a Comment