Оззи Осборн хит
дууныхаа цомгийг гаргана
Британийн
нэрт дуучин Оззи Осборн их урлагт зүтгэсэн 35 жилийнхээ ойд зориулж хит
дууныхаа цуглуулгаар цомог гаргахаар болжээ. “Memoirs Of A Madman” хэмээх нэртэй цомог энэ оны аравдугаар
сарын 7-нд худалдаанд гарах бөгөөд 17 шилдэг дуу нь багтаж байна. Тэрээр үүн
дээр нэмж шилдэг клип, ярилцлага, концертоо багтаасан DVD гаргаж сюрприз барихаар бэлтгэжээ. Түүний шилдэг дууны
цомогт “Crazy Train”, “Mr. Crowley”, “Flying High Again”, “Over The Mountain”, “Bark At The Moon”, “The Ultimate Sin”, “Miracle Man” зэрэг дуу багтжээ.
Роберт
Дауни хамгийн өндөр орлоготой
“Өшөө
авагч”, “Төмөр хүн” киноны дүрээр алдаршсан Роберт Дауни Forbes сэтгүүлээс
гаргасан хамгийн өндөр орлогтой жүжигчдийн жагсаалтыг тэргүүлжээ. Тэрээр
сүүлийн 12 сард 75 сая доллар олжээ. “Төмөр хүн-3” кино 2013 онд 1.2 тэрбум
долларын орлого цуглуулж хамгийн их орлоготой киногоор шалгарсан юм.
Дуэйн
Жонсон энэ онд 52 сая доллараар халаасаа түнтийлгэв. Түүний тоглосон “Хилэнцэт
хорхойн хаан”, “Геракл” кино удахгүй дэлгэцэнд гарах гэж байна. “Геракл”-д
топ-модель Ирина Шейк тоглосон юм. Брэдли Купер 46 сая, Оскар авч хараахан
амжаагүй байгаа Леонардо Ди Каприо 39 сая долларын орлоготой удаалав.
Эмэгтэй жүжигчдээс Женнифер Лоуренс орлогоороо тэргүүлж байна.
Азид
хумхаа тархаж байна
Хумхаа
өвчний эсрэг эм бэлдмэлд тэсвэртэй шимэгч Зүүн өмнөд Азийн орнуудаар тархаж
байгааг эрдэмтэд анхааруулж байна. Камбож, Бирм (Мьянма), Тайланд, Вьетнамын
хэд хэдэн мужийн мянга гаруй өвчтөнд шинжилгээ хийхэд хумхаа өвчин дэлгэрүүлж
буй тэрхүү шимэгч нь хумхаагийн эсрэг хамгийн шилдэг бэлдмэл болох артемизинд
ихээхэн тэсвэртэй болох нь батлагджээ. Хумхаа өвчнөөр дэлхий даяар жил бүр
хэдэн зуун мянган хүн хорвоог орхидог. Хумхаа
Африк тивд хамгийн их хөнөөл учруулдаг ажээ.


No comments:
Post a Comment