В.Путин Украин дахь
хямралыг зохицуулахын төлөө байна
Н.Мөнхжин
ОХУ-ын
Ерөнхийлөгч Владимир Путин Украин дахь мөргөлдөөнийг энхийн хэлэлцээ рүү
шилжүүлэхийн төлөө бүх хүчин чармайлтаа дайчилна хэмээн мэдэгдлээ. “Украины
зүүн нутагт зургадугаар сарын 28-нд дайн байлдааны үйл ажиллагаа сэргээгүй
байсан бол энэхүү онгоцны сүйрлээс сэргийлж болох байсан. Сөргөлдөгч талуудыг
галаа зогсоож, хэлэлцээний ширээний ард суухыг бид нэг бус удаа уриалсан”
хэмээн Кремлийн тэргүүн мэдэгдэлдээ онцолсон байна. Харин
өрнөдийн орнууд Малайзын нисэх онгоцны сүйрэлд ОХУ-ыг голлон буруутгаж байгаа
юм.
Украины Донецк мужид
сүйрсэн Малайзын нисэх онгоцны ослын ард салан тусгаарлагчид байгаа нь
батлагдвал Украин дахь нөхцөл байдлыг тогтворгүй болгосон бурууг ОХУ хүлээх
ёстой хэмээн Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон мэдэгдлээ. “Хэрвээ ийм
зүйл болсон бол Орос хариуцлагыг нь хүлээх ёстой. ОХУ бүрэн эрхт улсыг
тогтворгүй болгож, газар нутгийн бүрэн бүтэн байдалд нь халдаж, зэвсэгт
дээрэмчдийг нь дэмжиж, бэлтгэж, зэр зэвсгээр хангасан” хэмээн Кэмерон “The
Sunday Times”-т ярилцлага өгөхдөө онцоллоо.
No comments:
Post a Comment