“Хамас” Израильтай эвлэрэл
зарлахаас татгалзав
Палестины “Хамас” бүлгийн лидер
Халед Мешаль, Газын зурвасын бүслэлтийг буулгахаас нааш Израильтай эвлэрэл
зарлахгүй хэмээн мэдэгдлээ. “Бид эхлээд галаа зогсоож, дараа нь бидний эрхийн
төлөө хэлэлцээ хийнэ гэж бүгд хэлж байх шиг байна. Гэвч бид ийм нөхцөлийг
хүлээн зөвшөөрөхгүй ээ. Гал зогсоох, эвлэрэл зарлах саналыг бид дахин няцааж
байна” хэмээн Мешаль ярилаа.
Израилийн арми “Хамас”-ын хүчийг сулруулж,
пуужингийн довтолгоог зогсоохын тулд Газын зурваст хоёр долоо хоногийн турш
цэрэг, дайны ажиллагаа явуулж байгаа юм. Сүүлийн 15 хоногт 649 палестин иргэн,
31 израиль амь насаа алдаад байна. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Нави Пиллей
Израилийн Газын зурвас дахь довтолгоог шүүмжлэн буруутгажээ.
No comments:
Post a Comment