Сүйрсэн
онгоцны “Хар хайрцаг”-ийг Францад шилжүүлж өгнө
Мали улсын зүүн хойд нутагт
сүйрсэн Air Algerie авиакомпанийн “McDonnell 83” нисэх онгоцны “Хар хайрцаг”-ийг
шинжилгээ хийлгэхээр Францын эрх баригчдад шилжүүлж өгнө хэмээн Малийн Харилцаа
холбооны сайд Мамаду Камара мэдэгдлээ. Онгоцны бүхээгний бичлэгийг Госси мужаас
олж Малийн нийслэл Бамако хотод авчраад байгаа аж. Нисэх багийн зургаан гишүүн,
110 зорчигчтой Алжирийн нисэх онгоц Мали улсын зүүн хойд нутагт явж байгаад
аянганд цохиулан сүйрсэн билээ. Зорчигчдын дунд Францын 50 иргэн байжээ.
No comments:
Post a Comment