Нар
аа, нар аа, наашаа ирээрэй!
“Оросын
маамуу яваарай, бороо бороо зогсоорой” гэж дуултал бороо оров. Бороо ч зогслоо.
Хэд хоног сайхан нар гарах нь, бүр 30 нтр хүрч халах бололтой, цаг агаарын
мэдээг харвал. Гурав хоног дараалаад сайхан “шараад өгвөл” ч хүмүүс энэхүү дууг ориг хувилбараар нь
дуулна биз. “Хэрхэхийг тэнгэр мэднэ” гэдэг шиг хүн бүрийн ааш аяг, хүсэл ямбанд
тааруулна гэж юу байхав дээ, тэнгэрийн л таалал мэднэ дээ.
Харин
бороо хангалттай их орсон тул одоо сайхан нар гаргаад өгөөсэй л гэж тэнгэрээсээ
гуйя. Тариа, ногоо маань боловсорч, Монгол даяараа арвин ургац авахад одоо
бороо хураас илүү сайхан нар, шаргал өдрүүд л хэрэгтэй. Тэгж гэмээнэ бид арвин
ургац авч, хотлоороо элбэг дэлбэг, жаргалтай сайхан болно. Амралт зугаалгаар
яваа хүмүүс ч гол, нуурын усанд шумбаж, наранд биеэ ээн цэнгэхэд нар л
хэрэгтэй. Тэгээд цаашилбал нар, нарны эрчим хүч гэж ямар их хэрэгтэй, өгөөжтэй
зүйл байдаг билээ дээ. Нар их шараад байвал “Оросын маамуу ирээрэй....” гэж
дуулах хэрэггүй. Наранд, нартай яаж цэнгэж, таашаал авдаг вэ, тэр бүгдийг хий, нэг хэсэгтээ бороо хурыг март. Нар аа, нар аа, наашаа ирээрэй!!

No comments:
Post a Comment