ОХУ оролцсон гэх шууд
нотолгоо байхгүй
АНУ-ын
тусгай алба Malaysia Airlines авиакомпанийн Boeing 777 нисэх онгоц Украины
Донецк мужид сүйрсэн хэрэг явдалд ОХУ оролцсон гэх шууд нотолгоог олж авч
чадсангүй. Нисэх онгоцыг сөнөөсөн пуужинг хэн харвасныг Вашингтон мэдэж
чадахгүй байгаа аж. Украины салан тусгаарлагчид байгаа андуурч пуужинг харвасан
байх магадлалтай хэмээн АНУ-ын тагнуулын албаны өндөр албаны төлөөлөгч
мэдэгдсэн байна. Харин Малайзын нисэх онгоцыг “Бук” зенитийн-пуужингийн
бүрэлдэхүүний “газар-агаар” ангиллын пуужингаар харваж унагасан нь тодорхой
болоод байгаа юм. Америкийн тусгай албадын үзэж буйгаар, оросууд Украины зүүн
нутгийн салан тусгаарлагчдад танк, пуужин нийлүүлсэн хэвээр байгаа ажээ.
Малайзын нисэх онгоцыг Украины арми буудаж унагасан хэмээн салан тусгаарлагчид
мэдэгдсээр байна.
No comments:
Post a Comment