Газын зурваст амиа алдсан хүний
тоо эрс нэмэгдсээр байна
Газын зурвас дахь израиль,
палестинуудын хоорондох мөргөлдөөн ширүүсч амиа алдсан хүний тоо эрс нэмэгдсээр
байна. Израилийн арми хоёр дахь хоног дээрээ газраар довтолж байгаа бол, “Хамас”
бүлгийн дайчид Израилийн газар нутаг руу пуужингаар харвахаа идэвхжүүлжээ.
Израилийн өмнөд хэсгийн хуаран дээр пуужин унаж нэг израиль иргэн, нэг палестин
гэр бүл амиа алдсан байна. Харин Газын зурваст амиа алдсан хүний тоо 300-д
хүрээд байгаа аж.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн
дарга Бан Ги Мун зуучлагийн үүрэг гүйцэтгэхээр самуунтай бүс нутгийг зорилоо.
Тэрээр израиль, палестинуудын хоорондох дайныг зогсоож, мөргөлдөөнийг энхийн
замаар шийдэх оролдлого хийх юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мөн Газын
зурваст энгийн иргэд амь үрэгдэж буйд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
Тамхичин эрийн бэлэвсэн эхнэрт
23 тэрбум доллар олгох шийдвэр гаргажээ
АНУ-ын Флорида мужийн шүүх
тамхи үйлдвэрлэгч R.J. Reynolds компанийг элэгний хорт хавдраар нас барсан
архаг тамхичин эрийн бэлэвсэн эхнэрт 23 тэрбум долларын нөхөн төлбөр олгох
шийдвэр гаргалаа. Автобусны жолооч Майкл Жонсон 1996 онд 36 насандаа хорвоог
орхисон юм. Тэрээр 20 жилийн турш өдөр бүр 1-3 хайрцаг тамхи татдаг байжээ. “Тэр
тамхиа хаяж чадаагүй. Нас бардаг өдрөө ч тамхиа татсаар байсан” хэмээн бэлэвсэн
эхнэр Синтиа Робинсоны өмгөөлөгч ярилаа.
Синтиа Робинсон тамхи
үйлдвэрлэгч R.J. Reynolds компанийг 2008 онд шүүхэд өгч ялалт байгуулан, шүүхийн
шийдвэрээр 7.3 сая доллар авахаар болсон юм. Мөн М.Жонсоны хүүд 9.6 сая
долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гарч байв. Гэвч шүүхийн шийдвэр үүгээр
хязгаарлагдсангүй. Өнгөрсөн баасан гаригт Флоридагийн шүүхийн шүүгч нар долоон
цаг зөвлөлдсөний эцэст АНУ-ын тамхи үйлдвэрлэгч хоёр дахь том компанийг ийм их
мөнгөөр торгох шийдвэр гаргасан байна.
Колумбийн мафийн толгойлогч
Испанид баривчлагдав


No comments:
Post a Comment