“Севол”-оос амьд гарсан
хүүхдүүд мэдүүлэг өгнө
Өмнөд
Солонгосын “Севол” хөлөг онгоцны ослоос амьд гарсан хүүхдүүд шүүхийн танхимд
гэрчийн мэдүүлэг өгөхөөр болжээ. Хөлгийн ахмад болон экипажийн гурван ахлах
гишүүнийг анхаарал болгоомжгүй хандсан, санамсаргүйгээр хүний аминд хүрсэн
хэрэгт буруутгаж байна. Экипажийн бусад 11 гишүүнийг ажил албандаа хайхрамжгүй
хандсан хэмээн үзэж байгаа юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Чэжү
арал орохоор явж байсан “Севол” хөлөг онгоц живж 300 орчим хүн амь насаа
алдсаны ихэнх нь сургуулийн сурагчид байжээ. Хөлөг онгоц живж эхлэхэд экипажийн
гишүүд хөлгийг орхин явж, хүүхдүүд тэнд үлдсэн байсан нь өмнөд солонгосуудын
жигшил зэвүүцлийг хүргэсэн юм.
No comments:
Post a Comment