Дэлхийн
лидерүүд ямар цалинтай вэ?
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп
Цагаан ордны эзний жилийн 400 мянган долларын цалинг авахгүй, харин хуулийн
дагуу хамгийн бага буюу нэг долларын цалин авна хэмээн CBS телевизэд ярилцлага
өгөхдөө онцлон мэдэгдсэн билээ. Ийнхүү тэрээр дэлхийн хамгийн бага цалинтай
төрийн тэргүүн болох гэж байна. Сонгуулийн кампанит ажлын үеэр Ерөнхийлөгч
болвол цалингүй ажиллана гэж байсан амлалтыг нь сэтгүүлч сануулахад Трамп “Ерөнхийлөгч
ямар цалинтайг ч мэдэхгүй байна” хэмээн хариулжээ. CBS-ийн сэтгүүлч Барак Обама
жилийн 400 мянган долларын цалин авдагийг дуулгахад Цагаан ордны дараагийн эзэн
“Үгүй ээ, би тэр цалинг авахгүй” гэж хэлсэн аж. Ардчилагч Жон Кеннеди, бүгднайрамдахч
Херберт Хувер нар АНУ-ын Ерөнхийлөгчийн цалингаас татгалзаж буяны үйлст
хандивлаж байсан юм. Дэлхийн лидерүүдийн цалин пүнлүүг сонирхуулъя.
Жилийн 400 мянган долларын цалинтай АНУ-ын Ерөнхийлөгч
Барак Обама энэ жагсаалтыг тэргүүлж байна. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо
260 мянга, Германы канцлер Ангела Меркель 242 мянган долларын цалинтай.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ – 241.250 доллар
ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зума – 206.600
Францын Ерөнхийлөгч Ф.Олланд – 198.700
Британийн Ерөнхий сайд Тереза Мэй – 186.119
Кремлийн тэргүүн В.Путин – 137.650
Италийн Ерөнхий сайд Маттео Ренци – 120.000
Испанийн Ерөнхий сайд – 79.000
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди – 28.800
Хятадын удирдагч Си Жинпин – 20.600

No comments:
Post a Comment