Манай дэлхий мянган жилийн дотор сөнөнө
Британийн нэрт эрдэмтэн Стивен Хокинг дэлхий ойрын мянган
жилийн дотор сөнөж байхгүй болно хэмээн мэдэгдлээ. Тэрээр Оксфордын их
сургуулийн оюутнуудын өмнө илтгэл тавихдаа энэхүү таамаглалаа танилцуулсан юм. Бидний
цэнхэр гариг цөмийн дайн, хиймэл оюун ухааны нөлөө, эсвэл генетикийг нь өөрчлөн
шинэчилсэн вирусын улмаас мөхнө гэдэгт нэрт физикч итгэлтэй байна. Хокинг
хүмүүсийг хэврэгхэн эх дэлхийгээс нүүхийг уриалж, сансрын нислэгийг улам
төгөлдөржүүлж өөр гариг ертөнц дээр амьдрал нээх чухал шаардлагатай байгааг
үргэлж сануулдаг. Нэрт эрдэмтэн илтгэлийнхээ төгсгөлд оюутнуудад хандаж “Дэлхий
ертөнцийн талаарх төсөөлөл сүүлийн 50 жилд ихээхэн өөрчлөгдлөө. Би үүнд бага ч
болтугай хувь нэмэр оруулж буйдаа баяртай байдаг. Та бүгд одоо сандал дээр сууж
хөлөө харахаа больж толгойгоо өргөж оддыг харцгаа” гэж хэлжээ.
Нигерид 75 мянган хүүхэд өлсгөлөнд нэрвэгджээ
Нигерийн зүүн хойд хэсгийн Борно мужид 75 мянган хүүхэд
өлсгөлөнд нэрвэгдэж хэзээ мөдгүй үхэж магадгүй байгааг НҮБ анхааруулав. Дэлхийн
хүмүүнлэгийн байгууллагууд тэнд тусламж хүргэж чадахгүй байгаа аж. Лалын алан
хядагч “Боко Харам” бүлэг ихээхэн нөлөөтэй байдаг тус нутагт хоол хүнс нэн
даруй шаардагдаж буй 14 сая хүн байна хэмээн НҮБ-ын хүмүүнлэгийн хөтөлбөрийн
зохицуулагч Питр Лундберг мэдэгдлээ. Сүүлийн долоон жилд лалын босогчдын
өдөөсөн дайнд арван мянган хүн амиа алдаж, хоёр сая орчим иргэн орон гэрээ
орхин дүрвэжээ. “Боко Харам” бүлэг 2014 онд дунд сургуулийн 250 эмэгтэй
сурагчийг хулгайлсан юм. Тэдний 50 орчмыг сулласан аж.
А.Меркель дахин өрсөлдөхөөр шийджээ

No comments:
Post a Comment