Алеппод сургууль, орон сууцыг довтолжээ
Сирийн
босогчид Алеппо хот дахь гурван
сургууль, хэд хэдэн орон сууц руу буудаж арваад хүний аминд хүрч, 70 орчим
хүнийг шархдууллаа хэмээн “РИА Новости” агентлаг уламжиллаа.
Сургуулийн багш нар гэрчилж буйгаар, хичээл орж байхад их бууны сум сургуулийг
оносон аж. “Довтолгоонд өртсөн ангид долоон настай нэгдүгээр ангийн хүүхдүүд
сурч байсан. Пуужин яаж нисч ирж, ямар хөнөөл учруулдгийг тэд мэдэж авлаа”
хэмээн багш Мансур ярьжээ. Сургуулийн талбайд 30 орчим хүүхэд тоглож байсан
бөгөөд дэлбэрэлт биеийн тамирын хичээл орж байхад болсон аж. Халдлага болохоос
өмнө хүүхдүүд бөмбөлөг үлээж босогчид болон Зүүн Алеппогийн оршин суугчдад
хандсан захидал бичсэн байв. Тэдгээр захиаг нисдэг тэрэгнээс цацахаар бэлтгэж
байжээ. Хүүхдүүд дайныг төгсгөл болгож, энх тайван амьдарч, сурахыг хүсч буйгаа
захидалдаа илэрхийлж, зураг зурсан байжээ. Найман настай сурагч Руна “Нэгнээ
хайрлаж энэрэх талаар захидал бичсэн. Хангалттай их цус урслаа, эвдрэл сүйрэл
их байна. Бид тайван амгалан амьдрахыг хүсч байна. Гэтэл бидэнд ямар хариу
барьсныг хар” хэмээн ВВС-ийн сурвалжлагчид ярьжээ. Өчигдрийн довтолгоонд өртсөн
хүмүүсийг эмнэлэгт хүргэж байна. Шархадсан хүүхдүүдийг зөөж явсан жолооч өөрөө
мөн бууны суманд өртсөн аж. Сүүлийн хэдэн сард Сирийн Алеппо хот байнгын дайн,
байлдааны талбар болж 200 мянган орчим хүн амь насаа алдаад байна. Гурван мянга
гаруй хүн шархдаж бэртсэний ихэнх нь хүүхдүүд байгаа юм. НҮБ-ын Ерөнхий нарийн
бичгийн дарга Бан Ги Мун Алеппо хот их бууны суманд өртөж олон тооны энгийн
иргэн амь насаа алдаж байгааг эрс буруутгажээ.
Энэтхэгт 100 гаруй хүн амиа алдлаа
Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн Канпур хот орчимд галт
тэрэг замаас гарч онхолдсоны улмаас 100 гаруй хүн амиа алдаж, 150 орчим хүн
гэмтэж бэртээд байна. Хурдан галт тэрэг ням гаригийн өглөө осолдсон юм. Аврагчид
эвдэрч, гажсан галт тэрэгнээс хүмүүсийг гаргасаар байна. Галт тэрэг осолдсон
шалтгааныг олж тогтоогоогүй байна хэмээн Times of India сонинд бичжээ. Зарим эх сурвалж мэдээлж буйгаар, төмөр замын рельст нүх,
ангал гарсан байж болзошгүй байна. Аврагчид хэд хэдэн хүнийг амьд гаргаж авсны
дотор хоёр хүүхэд байлаа хэмээн ВВС мэдээлэв.
Месси гэрээгээ шинэчлэх хүсэлгүй байна
Лионель Месси
гэрээгээ шинэчлэх хүсэлгүй байгаагаа өнгөрсөн долдугаар сард Барсагийн
удирдлагад хэлсэн аж. Тэрээр долдугаар сарын хоёр дахь долоо хоногт Ибиза арал
дээр эхнэр хүүхдийн хамт амарч байхдаа удаан эргэцүүлсний эцэст 2018 оны
зургадугаар сард гэрээ нь дуусах хүртэл Барсатай гэрээгээ шинэчлэхгүй байхаар
шийдсэн аж. Тэр үед эцэгтэйгээ энэ талаар нухацтай ярилцсан байна.
Месси Барсад байх хугацаандаа долоон удаа гэрээгээ
шинэчилж байжээ. Хамгийн сүүлд 2014 оны тавдугаар сард гэрээгээ шинэчлэхдээ
гэрээг цуцлах хязгаар буюу өөр багт худалдах үнийг 250 сая еврогоор тогтоосон
юм. Барсагийн ерөнхийлөгч Бартомеу Мессид хандан гэрээгээ шинэчлэх талаар дахин
нэг бодож үзэхийг хүсчээ. Месси Барсагаас жилд 11 сая долларын цалин авч байна.
Роналдо шигшээ багт оруулсан гоолоороо 4-т орж ирлээ


No comments:
Post a Comment