Роналдо орлогоороо анх удаа Мессийг давж гарлаа
2016-2017 оны улиралд хамгийн их орлого олсон
хөлбөмбөгчнөөр Испанийн Оеал Мадрид клуб, Португалын шигшээ багийн тоглогч
Кристиано Роналдо тодорчээ. Тэрээр цалин, зар сурталчилгаа болон бусад эх
үүсвэрээс 87.5 сая евро халаасалснаар энэ үзүүлэлтээр мөнхийн өрсөлдөгч Лионель
Мессийг анх удаа давж гарчээ. Барселона болон Аргентины шигшээ багийн довтлогч
Месси 76.5 сая еврогийн орлоготой байсан хэмээн France Football сэтгүүлд бичжээ.
Нэр хүнд бүхий тус сэтгүүл шилдэг хөлбөмбөгчдийн цалин, орлогын жагсаалтыг 19
дэх удаагаа гаргаж байгаа юм. Роналдо хамгийн сүүлд “Алтан бөмбөг”-ийн эзэн
болж, мөн Европын аваргад Португалын шигшээн хамт түрүүлсэн. Харин Месси
Аргентины шигшээ багийн хамт ямар нэг тэмцээнд түрүүлж чадаагүй байна. Тэрээр
том тэмцээний аваргын төлөө гурван удаа тоглосон ч гурвууланд нь ялагдсан
билээ. Хамгийн өндөр цалинтай дасгалжуулагчдыг Манчестер Юнайтедийн Жозе
Моуриньо тэргүүлж байна. Тэрээр нэг улиралд 28 сая еврогийн цалинтай.
Хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчид
1. Кристиано Роналдо (Real Madrid) 87.5 сая евро
2. Лионель Месси (Barcelona) 76.5 сая
3. Неймар Да Силва (Barcelona) 55.5 сая
4. Гарет Бейл (Real Madrid) 41 сая
5. Эзекиел Лавецци (Hebei China Fortune) 28.5 сая
Хамгийн өндөр цалинтай дасгалжуулагч
1. Жосе Моуриньо (Manchester United) 28 сая евро
2. Марчело Липпи (Хятадын шигшээ) 23.5 сая
3. Лоран Блан (баггүй) 20 сая
4. Карло Анчелотти (Bayern) 15.8 сая
5. Пеп Гуардиола (Manchester City) 14.5 сая

No comments:
Post a Comment