Tuesday, 21 March 2017

Моника Белуччи Канны кино наадмыг хөтлөнө

Дэлхийд алдартай Канны кино наадам мөдхөн болох гэж байна. Энэхүүү кино урлагийн арга хэмжээг цагтаа дэлхийн хамгийн сайхан бүсгүй гэгдэж явсан Италийн жүжигчин Моника Белуччи хөтлөхөөр болжээ. Тэрээр анх удаа ийм үүрэг хүлээж буй нь энэ биш. Белуччи 2003 онд Канны кино наадмыг хөтөлж байв. Итали бүсгүй 2000 онд Стивен Хопкинсийн “Сэрдлэг” кинонд тоглож Канны наадамд анх өрсөлдөж байжээ. “Малена”-д тоглож дэлхийд танигдсан Белуччи хамгийн сүүлд найруулагч Роман Копполагийн “Mozart in the Jungle” кинонд тогложээ. Гоо үзэсгэлэнгээрээ алдартай Моника Белуччи Францын жүжигчин Кассельтэй гэрлэж хоёр хүүхэдтэй болсон ч 2013 онд салсан юм.
70 дахь удаагийн Канны кино наадам тавдугаар сарын 17-28-нд болно. Наадмын шүүгчдийг Испанийн нэрт кино найруулагч Педро Алмодовар тэргүүлэхээр болжээ. 

No comments:

Post a Comment