Monday, 27 March 2017

Ghost in the Shell гуравдугаар сарын 31-нд нээлтээ хийнэ

Төрөл зүйлдээ цорын ганц Киборг-хүн хосолсон эмэгтэй командлагч (Скарлет Йохансон) Есдүгээр тасаг буюу элит дайчдын бүлгийг удирдаж хамгийн аюултай гэмт хэрэгтнүүд, хэт даврагчдыг зогсоохоор тэмцэнэ. Есдүгээр тасгийнхан кибер технологийн талбарт гарч ирсэн Hanka Robotic-ийг зогсоохын тулд итгэмээргүй их хүчин чармайлт гаргадаг. Жейми Мосс кино зохиолыг нь бичиж, Руперт Сандерс найруулсан шинжлэх ухааны зөгнөлт, тулаантай Ghost in the Shell (Хуяган доторх хий үзэгдэл) киноны шинэ цуврал гуравдугаар сарын 31-нд нээлтээ хийх юм. Скарлет Йохансон, Майкл Питт, Пилоу Асбаек, Шин Хан, Жюлет Бинош нар гол дүрийг бүтээжээ.
Кино бүтээгчид компьютер график болон нүдний дүрс, өнгийг хувиргадаг технологи ашиглаж гол дүрд тоглосон Скарлет Йохансоны дүрийг ази төрхтэй болгон өөрчилсөн нь ихээхэн маргаан дагуулсан юм. Зэвсэглэсэн кибер цагдаагийн тухай өгүүлдэг Ghost in the Shell цуврал кино анх 1995 онд Японд бүтээгдэж байсан юм. Киноны зохиомж, гол баатруудын эрхийг эзэмшдэг Японы фирмийн төлөөлөгч Сам Ёшида гол дүрд Скарлет Йохансоныг сонгосныг дэмжиж байгаа аж. “Скарлетийн туулж өнгөрүүлсэн замналыг харвал энэ нь муугүй сонголт. Энэ киноны гол дүрд япон жүжигчинг тоглуулах ёстой гэж бид зүтгэхгүй. Харин ч Японы цуврал кино дэлхийд улам танигдах боломж гарч ирж байна” хэмээн тэрээр ярьжээ. 

No comments:

Post a Comment