Хатан хаан цүнхийг хэрхэн ашигладаг вэ?
Английн хатан хаан II Элизабет ямар нэг уулзалт, яриан дээр гартаа цүнх барьсан байх нь элбэг. Тэрээр
цүнхэн дотроо толь, уруулын будаг, хоолойны өвчинд хүлхэх гаа, нүдний шил, мөн
бүтэн сайн өдөр таарвал сүмд хандивлах бэлэн мөнгө авч явдаг хэмээн Английн
хатан хааны намтрыг бичсэн Салли Смит ярьж байв. Үүнээс гадна II Элизабет
өөрийн албат, харъяатууддаа дохио өгөхийн тулд цүнхийг ашигладаг аж. Хэрвээ
хатан хаан хэн нэгэнтэй ярилцаж байхдаа цүнхээ нэг гараасаа нөгөө гар руугаа
шилжүүлбэл уулзалтыг бушуухан дуусга гэсэн дохио ажээ. Энэ тухай хааны ордны түүхч
Хью Викерс ярьсан байдаг. Хатан хаан уулзаж буй хүнээ илт гомдоохгүйн тулд
ийнхүү битүү дохио өгдөг аж. Мөн хатан хаан цүнхээ ширээн дээр тавьбал тэрхүү
арга хэмжээ, эсвэл оройн зоогийг таван минутын дараа дуусга гэсэн дохио болдог.
Харин цүнхээ шалан дээр тавьбал уулзалт, яриа сонирхолгүй гэдгийг илтгэдэг
байна. Эдгээр тохиолдолд түүний албатууд нь ямар нэг хэлбэрээр хатан хаанд
зохистой арга хэмжээг авч чаддаг ажээ.

No comments:
Post a Comment