Ронни O'Салливан-Дин Жунхуй нар таарлаа
Снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Английн Шеффилд хотод үргэлжилж байна. Шөвгийн наймд дэлхийн таван удаагийн
аварга Ронни O'Салливан Хятадын Дин Жунхуйтай таарлаа. Жунхуй өнгөрсөн оны
дэлхийн аваргаар финалд гарч ирсэн ч Английн Марк Селбид хожигдсон юм. Кайрен
Вилсон –Жон Хиггинс, Марк Селби-Марко Фу, Барри
Хокинс –Стивен Магуайр нар шөвгийн наймд тулахаар болж байна. Марк Селби
аварга цолоо хамгаалах зорилготой байгаа бол Хятадын Дин Жунхуй дэлхийн аварга
болор ганцхан зорилго тавьжээ. Олон жилийн турш тогтвортой сайн тоглож, дээд
зэрэглэлийн 12 тэмцээнд түрүүлээд байгаа 30 настай Жунхуй дэлхийн аварга болвол
гайхах хүн гарахгүй. Тэрээр сэтгэл зүй сайтай байвал хүсэн хүлээсэн дэлхийн аварга
цолоо авч чадна гэдэгтэй мэргэжилтнүүд санал нэг байна.
Венесуэль дахь жагсаалын үеэр гурван хүн амиа алджээ
Венесуэлийн Каракас хотод Ерөнхийлөгч Николас Мадурог
эсэргүүцсэн жагсаалын үеэр гурван хүн буудуулж амь насаа алдав. Дөрвөн хүн хүнд
шархаджээ. Ийнхүү улс оронд эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлснээс хойш нэг сарын
дотор 24 хүн амь насаа алдаад байна. Өчигдөр гэхэд л Венесуэлийн 20 хотод
эсэргүүцлийн жагсаал болжээ. Жагсагчид хугацаанаас өмнө сонгууль явуулж, сөрөг
хүчний лидерүүдийг шоронгоос суллахыг шаардаж байна. Сөрөг хүчин сүүлийн гурван
жилд байгаагүй том эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байгаа аж.
Ерөнхийлөгч Мадурогийн бодлого улс орныг эдийн засгийн
гүнзгий хямралд оруулж, ардчилал, эрх чөлөөг боомилж байна хэмээн сөрөг хүчин
үзэж байна. Харин Н.Мадуро “Намайг эсэргүүцэгчид АНУ-ын тусламжтайгаар төрийн
эргэлт хийхийг санаархаж байна” хэмээн мэдэгдэж байгаа аж. Сөрөг хүчний
депутатууд Үндэсний ассамблейд давамгайлж байгаа ч Мадуро шүүхийн эрх мэдлээр
далайлган парламентаас эрх мэдлийг нь булааж авах оролдлого хийж байна.
Элтон Жон эрүүл мэндийн шалтгаанаар концертоо цуцлав
Английн дуучин Элтон Жон өвчний улмаас АНУ-д хийх цуврал
концертоо цуцалжээ. Чили улсаас буцаж ирсний дараа тэрээр бактерийн цочмог
халдвар авч хоёр хоногийн турш эрчимт эмчилгээ хийлгэсэн аж. Элтон Жон
дөрөвдүгээр сарын 22-нд эмнэлгээс гарч гэрээр эмчлүүлж байна. Тавдугаар сарын
6-наас өмнө Лас-Вегас, Калифорнид болох байсан концерт цуцлагджээ. “Надад ийм
гайхалтай, үнэнч шүтэн бишригчид байгаад их баяртай байна. Тэднийг гомдоосондоо
уучлал хүсье. Надад онцгой анхаарал тавьж байгаа эмч нарын багт талархаж байна”
хэмээн нэрт дуучин мэдэгдэв. 70 настай Элтон Жон зургадугаар сарын 3-нд аялан
тоглолтоо сэргээхээр төлөвлөж байна хэмээн түүний төлөөлөгч дуулгав. Бүх цаг
үеийн хамгийн амжилттай дуучдын нэгд тооцогддог тэрээр хэд хэдэн “Грэмми”, нэг “Оскар”-ын
эзэн болж байсан юм.
Украинд үзүүлдэг тусламжаа 70 хувиар багасгана


No comments:
Post a Comment