Monday, 2 December 2013

Нефтийн хоолой дэлбэрч 62 хүний аминд хүрлээ

Хятадын Циндао хотын нефть боловсруулах үйлдвэрийн ойролцоох дамжуулах хоолой дэлбэрсний улмаас амиа алдсан хүний тоо 62-т хүрээд байна. Хэд хоногийн өмнө тус дамжуулах хоолойд засвар хийж байх үед эвдэрч нефть асгарсан нь ийнхүү дэлбэрэхэд хүрсэн аж. Хятадын төрийн мэдлийн Sinopec компани энэхүү нефть дамжуулах хоолойг эзэмшдэг ажээ. Аврагчид өчигдөр нэг хүний цогцсыг олсноор амиа алдсан хүний тоо 62 болсон юм.

Орост архины үнэ нэмэгдэнэ

ОХУ-ын эрх баригчид архины хэрэглээг багасгахын тулд архины үнийг нэмэхээр шийдлээ хэмээн “Time сонин мэдээлэв. Ирэх оны эхний өдрөөс эхлэн Орос дахь хамгийн хямд архины үнэ 16 хувиар нэмэгдэх юм. Наймдугаар сард архины үнийг дахин 14 хувиар нэмэх ажээ.
Тус улсад архины хэрэглээтэй холбоотой үхэл их байгаа учраас ийм арга хэмжээ авч байна. ОХУ дахь үхлийн 30 хувь нь архитай ямар нэг байдлаар холбоотой байдаг. Оросын Засгийн газар жил бүр архи, коньякийн үнийг нэмсээр иржээ.

No comments:

Post a Comment