Майкл Жордан дахин эцэг болно
Бүх цаг үеийн шилдэг
сагсанбөмбөгч, “Чикаго Булз” багийн домогт “23” Майкл Жорданд бас нэг
залгамжлагч гарч ирэх нь. “Charlotte Bobcats” багийн эзэн Майкл Жордан, түүний
шинэ эхнэр Ивет Прието нар анхныхаа хүүхдийг хүлээж байна хэмээн US Weekly сэтгүүл мэдээлэв. Эдүгээ
50 настай Жордан куба гаралтай загвар өмсөгч Иветтэй найман сарын өмнө Флоридад
гэрлэсэн юм. Нэрт сагсанбөмбөгч анхны эхнэр Хуанита Венойтой 17 жил хамт
амьдрахдаа Жефри, Маркус, Жасмин гэсэн гурван хүүхэдтэй болсон билээ.
No comments:
Post a Comment