Украины сөрөг
хүчний тулган шаардалт
Украины сөрөг хүчний лидер Арсений Яценюк, Олег
Тягнибок, Виталий Кличко нар улс орын эрх баригчдад хандад гурван шаардлага
тавилаа. Тэд Киев дахь Үндэсний эсэргүүцлийн штабт мэдэгдэл хийж, тулган
шаардалтаа танилцуулжээ. Тусгаар тогтнолын талбайд болсон жагсаал дээрээс
баривчлагдсан 16 хүнийг даруй суллах, жагсаалын хүчээр тараасан хүчний
байгууллагын ажилтнуудыг шийтгэх, Засгийн газрыг огцруулах гэсэн гурван
шаардлага тавиад байна. Ерөнхийлөгч Виктор Януковичийн Засгийн газар эдгээр
шаардлагыг биелүүлвэл сөрөг хүчин хэлэлцээний ширээнд сууна гэжээ. Сөрөг хүчин
шинэ Засгийн газар байгуулж, Европын холбоотой гэрээ байгуулах хүсэлтэй байна.
В.Януковичийн засаг захиргаа ОХУ-тай стратегийн түншлэлийн гэрээ байгуулна гэсэн
нь украин иргэдийг бухимдуулж, эсэргүүцлийн жагсаал хийхэд хүргээд байгаа
билээ.
No comments:
Post a Comment