Цагдааг үнсээд торгуулав
Өнгөрсөн сард болсон жагсаалын үеэр ажил үүргээ гүйцэтгэж
байсан дуулгатай цагдааг үнссэн итали оюутан бүсгүй секс довтолгоо хийсэн
хэргээр торгууль хүлээжээ. 20 настай оюутан Нина Де Чифре Италийн хойд нутагт
болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаагийн ажилтан Сальваторе Пиккионег
үнсэж байгаа зураг олон нийтийн сүлжээгээр тун ч хурдан түгжээ.
“Энэ бол жинхэнэ тайван жагсаал”, “Иргэд, цагдаа нарын
энх амгалан зэрэгцэн оршилт”, “Энх тайванч үнсэлт” хэмээн нэрлэгдэж байсан энэ
зураг орон нутгийн прокурорт таалагдсангүй. “Үнсэлт бол таатай, нааштай зүйл.
Гэхдээ ийм нөхцөлд цагдаагийн ажилтныг үнсэх нь олон нийтийн хэм хэмжээг
гажуудуулсан, үл хүндэтгэсэн хэрэг” хэмээн үзэж оюутан бүсгүйд мөнгөн торгууль
ногдуулж, дахин ийм үйлдэл гаргахгүй байхыг сануулсан байна. Нина бүсгүй
цагдааг үнсээд зогсохгүй хуруугаараа илбэж, уруул, аманд нь хүрсэн ажээ.
Зүг чиг зааж өглөө гэж 20 мянган доллараар шагнажээ
Сайн үйл үргэлж сайн мөртэй, зохих шагналтай байдаг.
Женнифер бүсгүйн ердийн сайн үйлдэл 20 мянган долларын шагналтай байна гэж хэн
ч төсөөлөхгүй байсан биз.
Калифорнийн уугуул залуу бүсгүй Женнифер Василакос
бөөрний дутагдалд орж, үнэтэй эмчилгээгээ төлөхийн тулд гудамжинд мөнгө гуйсан
самбар барьж зогсохоос өөр аргагүй болжээ. 20 мянган доллар цуглуулах бүтэшгүй
мөрөөдөлдөө чирэгдэн гудамжинд зогсож байхад нэгэн гоёмсог машин зогсож, жолооч
нь Санта Барбара руу хэрхэн очих замыг асуужээ. Женнифер ч замыг зааж өгч, мань
эр талархсанаа илэрхийлээд 50 доллар өгсөн байна. Уг машины жолооч нь “Beanie Baby”
буюу “Bratz” хүүхэлдэйн үйлдвэрийн эзэн, саятан Тай Уорнер байсныг Женнифер яаж мэдэх билээ.
Нэг цагийн дараа саятан эр нөгөө буланд буцан ирж, өглөг
гуйж байсан бүсгүйг хайж олоод эмчилгээний чинь зардлыг төлнө хэмээн амласан
байна. Хэд хоногийн дараа Женнифер Василакосын гэрт 20 мянган долларын чек “Тэр
өдөр би төөрсөн нь чамайг олж, өвчнийг чинь гэтлэхэд туслах хувьтай байжээ”
гэсэн бичгийн хамт иржээ. Энэ зүгээр талархал уу, бизнесийн сонирхол нуугдсан
хүмүүнлэгийн үйлс байв уу? Ямар ч байсан, зүг чиг зааж өгсөн энгийн тус
Женнифер бүсгүй эмчилгээгээ тайван хийлгэх боломжийг олгожээ.
Зургийн тайлбар: Саятан Тай Уорнер
Эдвард Сноуден “Euronews”-ийн “Оны хүн” боллоо
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн тагнуулч асан
Эдвард Сноуден “Euronews” телевизийн “Оны хүн”-ээр тодров. Санал асуулгад телевиз
үзэгчид оролцож Twitter, Facebook хаягаараа санал өгөхөд Сноуден 47.1 хувийн
саналаар тэргүүлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 22.2 хувийн саналаар
удаалсан байна. Ромын католик шашны лидер Франциск 21, Германы канцлер Ангела
Меркел 9.5 хувийн санал авчээ. Э.Сноуден үүний өмнө Британийн “Guardian”
сонины “Оны хүн”-ээр тодорсон билээ.
Сирид гал зогсоохыг НҮБ-ын тэргүүн уриалав
НҮБ-ын тэргүүн Бан Ги Мун “Сирийн хямралын талаарх улс
төрийн яриа хэлэлцээ эхлэхийн өмнө Сирид гал зогсоох ёстой” хэмээн мэдэгдлээ. “Женев-2”
уулзалт эхлэхийн өмнө Сирид гал зогсоож, хүмүүнлэгийн тусламж хүргэх замыг нээх
ёстой, дайн тулаан түр ч болтугай зогсох ёстой хэмээн тэрээр үзэж байна. Сирийн
сөргөлдөгч талуудын хоорондох “Женев-2” хэлэлцээ 2014 оны нэгдүгээр сарын 22-нд
болох юм. Гал зогсоох нь хэлэлцээний урьдчилсан нөхцөл биш боловч энэ нь яриа
хэлэлцээ нааштай өрнөх үндэс суурийг бий болгоход тустай хэмээн НҮБ үзэж байна.
Япон батлан хамгаалах зардлаа үлэмж нэмэгдүүлжээ


No comments:
Post a Comment