Колумбийн
босогчид гал зогсоов
Колумбийн
босогчдын хамгийн том бүлэг FARC Зул сарын баярыг тохиолдуулан арванхоёрдугаар
сарын 15-наас эхлэн 30 хоногийн турш гал зогсоож буйгаа зарлалаа. Саяхан тэд
нэгэн цагдаагийн хэсгийг довтолж найман цагдаагийн аминд хүрсэн юм.
Боготагийн
Засгийн газар болон FARC-ийн төлөөлөгчид 50 жил үргэлжилж буй
мөргөлдөөнийг зогсоохоор Кубын Гавана хотноо энхийн хэлэлцээ хийж байгаа. FARC Колумбийн газар нутгийн 30 хувийг хянаж,
ард иргэдээр хар тамхи тариалуулж, АНУ руу гаргадаг ажээ.
No comments:
Post a Comment