400 орчим
энгийн иргэн амиа алджээ
Төв Африкийн
бүгд найрамдах улсын нийслэл Банги хотод сүүлийн гурав хоногийн дотор 400 орчим
энгийн иргэн амиа алдлаа хэмээн “ВВС” мэдээлэв. Тус улсын 4.6 сая иргэний арван
хувь нь дайн байлдаанаас дүрвэн орон гэрээ орхиод байна. Нэг сая орчим хүнд
хоол хүнсний яаралтай тусламж хэрэгтэй болжээ. Төв Африкийн бүгд найрамдах улс
дахь хүчирхийллийг зогсоохын тулд Африкийн холбоо тус улс дахь цэргийнхээ тоог
зургаан мянгад, Франц улс 1600-д хүргэхээр боллоо. Эдүгээ энхийг сахиулагчид
нийслэл Банги болон бусад хотод эргүүл хийж байна. 2013 оны гуравдугаар сард
Ерөнхийлөгч Франсуа Бозизег хүчээр зайлуулснаас хойш тус улсад иргэний дайн
дэгдсэн юм.
“Хаян” шуурганд
амиа алдсан хүний тоо 5800-д хүрлээ
Филиппины өмнөд
эргийг дайрсан “Хаян” шуурганд амиа алдсан хүний тоо таван мянга 796-д хүрээд
байна хэмээн тус улсын эрх баригчид мэдэгдлээ. 1700 орчим хүн олдохгүй,
сураггүй байсаар байна. Гэмтэж, бэртсэн хүний тоо 27 мянгад хүрчээ. Филиппины
түүхэн дэх хамгийн хүчтэй шуурганд нийт 12 сяа хүн өртөж хохирол амсчээ.
“Хаян” шуурганы
эдийн засгийн хохирол 35 сая филиппин песо буюу 700 сая долларт хүрээд байна.
Америк, Хятад, Орос тэргүүтэй улс орнууд Филиппинд хүмүүнлэгийн тусламж
илгээсээр байгаа юм. Гамшигт өртсөн бүсэд хоол хүнс ихээр дутагдаж,
хүмүүнлэгийн тусламж руу дайрч тонох үзэгдэл гарсаар байна.
Б.Обама: Ираны
асуудлыг шийдвэрлэх боломж 50 хувьтай байна
АНУ-ын
Ерөнхийлөгч Барак Обама, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх
боломж 50 хувьтай байна хэмээн мэдэгдэв. Арваннэгдүгээр сарын сүүчлээр Женевт
зургаан улс болон Ираны хоорондох хэлэлцээгээр Тегераны цөмийн хөтөлбөрийг
хагас жилийн хугацаагаар хэсэгчлэн зогсоох тохиролцоонд хүрсэн билээ. Хагас
жилийн дараа Ираны цөмийн хөтөлбөрийг бүрэн зогсоох тохиролцоонд хүрнэ хэмээн
үзэж байгаа билээ.
Гэвч Иран улс,
хоёр долоо хоногийн хийсэн тохиролцоо нь Тегеранд уран баяжуулах эрхийг олгож
байгаа хэмээн мэдэгдэх болов. Женевийн гэрээ нь Иранд ийм эрх холгоогүй хэмээн
Вашингтоноос мэдэгдлээ.
Энэтхэгийг
олимпийн хөдөлгөөнөөс хасч магадгүй
Олон улсын
олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах, Энэтхэг улсыг ёс зүй зөрчсөн хэмээн
олимпийн хөдөлгөөнөөс хасч магадгүй хэмээн мэдэгдлээ. 2012 онд Энэтхэгийн
Засгийн газар олимпийн хорооныхоо сонгуулийн үйл явцад нөлөөлсөн хэмээн үзэж
гишүүнчлэлийг нь түр хааж байсан юм. Олимпизмийн үйл хэрэгт улс төр оролцох
ёсгүй хэмээн олимпийн хартид заасан байдаг аж. 2012 онд Лондонд болсон зуны
олимпоос Энэтхэг улс хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль авсан билээ.
No comments:
Post a Comment