“Севилья” Европы
лигт дараалан түрүүлэв
Испанийн “Севилья”
клуб Европа лигийн финалд Украины “Днепр”-ийг 3:2-ийн харьцаагаар хожиж аварга
боллоо. “Севилья”-гийн колумб довтлогч Карлос Бакка 73 дахь минутад хожлын
гоолыг оруулжээ. Ийнхүү Испанийн клуб х оёр жил дараалан Европы лигт түрүүлж
байна. Мөн тэд 2006, 2007 онд энэ тэмцээнд аваргалж байв. “Днепр”-ийг хожиж
аваргалсан Унай Эмерийн баг Аваргуудын лигт оролцох эрхтэй болж байна. 2015-16
оны Аваргуудын лигт анх удаа нэг улсын таван клуб (Барселона, Реал Мадрид, Атлетико, Валенсиа, Севилья) оролцохоор боллоо.
ОХУ Венесуэльд
14 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ
Венесуэлийн тал
ойрын жилүүдэд нефтийн олборлолтоо хоёр дахин нэмэгдүүлэхийн тулд ОХУ-аас 14
тэрбум долларын хөрөнгө оруулалт авах тохиролцоо хийлээ. Ерөнхийлөгч Николас
Мадуро Оросын “Роснефть”-ийн тэргүүн Виктор Сечинтэй уулзсаны дараа ийнхүү
мэдэгдэв. Оросын хөрөнгө оруулалтыг Ориноко голын сав газрын нефтийн
олборлолтод зарцуулахаар төлөвлөж байна. Каракас Оросын хөрөнгө оруулалтыг
гурван жилийн дараа эргүүлэн төлөх үүрэг хүлээжээ.
Хятадад 175 археологчийг
баривчилжээ
Хятадын цагдаа археологийн
хулгайлагдсан үнэт эдлэлийг буцааж авах өргөх хүрээтэй ажиллагаа явуулж хууль
бус малтлага хийж байсан 175 хүнийг баривчиллаа. Тэд 500 сая юань (80 сая
доллар)-аар үнэлэгдэх 1168 урлагийн
бүтээлийг ухаж аваад байсныг хурааж авчээ. Хар археологчид Ляонин муж дахь
Хуншанийн үеийн оршуулгад малтлага хийж байсан аж. Таван мянган жилийн өмнө энд
өргөлийн төв, оршуулгын газар байсан юм. Хууль бус малтлага хийгчид эртний
оршуулгыг сүйтгэсэн хэмээн цагдаагийн газраас мэдэгдэв. Хар археологчдыг
саатуулар ажиллагаанд мянга орчим цагдаа оролцжээ. Малтлагын газар дээр
археологийн үнэт олдворыг шууд худалдан авдаг арав орчим бүлэг ажиллаж байв.
Мөн дөрвөн эрдэмтэн энэ хэрэгт оролцсон нь тодорхой болоод байна.
“Аль-Каида”-гийнхан
Дамаск хотыг эзлэхэд бэлэн






















