Зууны тулаан
үргэлжилсээр
Пакьяо ч биш,
Мейвезер ч биш. Зууны тулааны гол баатрууд нь Криштиано Роналдо, Лео Месси нар
юм. Тулаан үргэлжилсээр байна. Аогентины нударгач Кордобад хэнийг ч нам унагахаар
хоёр өлгөсөн цохилт хийсэн бол, нөгөө талд Криштиано Севильяд баруун гарын
аймшигтай шулуун цохилт хийж Испанийн Ла Лига-ийн мэргэн буучдын жагсаалтыг
дахин тэргүүлж эхэллээ. Хоёулаа “хзнд жингийнх”. Тэдний бээлийн хөлөнд нь
байдаг. Роналдо 42, Месси 40 гоолтой явна. Ла Лига дуусахад гурван тойрог
үлдсэн, бүх зүйл боломжтой. Тэд аваргын төлөө, мөн мэргэн буучийн төлөө өрсөлдөж
байна. Эцсийн шийдвэрлэх цохилтыг хийхээр чармайж байгаа гоолын машинуудад
гурван тоглолт хангалттай.
Зууны тулаан Ла
Лига-ийн талбар дээр ч хязгаарлагдангүй. CR, Leo хоёр Аваргуудын лигт адилхан
найман гоолтой явна. Бүх тэмцээнд оруулсан гоолоороо Роналдо хоёроор илүү (53-51) байна. Тэд зөвхөн мэргэн буучийн төлөө
бус, мөн Алтан шаахай, Алтан бөмбөгийн төлөө өрсөлдөж байгаа билээ. Тэдний
хувийн тулаан дэлхийн хоёр агуу клуб Реал Мадрид, Барселонагийн хоорондох дайн
болон “хувирчээ”. Энэ хоёрын гоол түрүү авчирдаг. Тэд лигтээ ана мана үзэхийн
зэрэгцээ Аваргуудын лигийн хагас шигшээд үлдээд байна. Зургадугаар сарын 6-нд
Берлинд болох аваргын төлөө тоглолтод Роналдо, Месси хоёр халз тулж тун
магадгүй байна.
Месси Ла
Лига-ийн мэргэн буучаар гурван удаа, Роналдо хоёр удаа тодорсон. Месси гурван
жилийн өмнө 50 гоол оруулж байсныг португал залуу гүйцэх санаатай байгаа аж.
Гурван тойрог л үлдсэн. Аваргын бүс сүүлчийн тойрогт л шийдэгдэнэ.
“Челси” дөрөв
дэх удаагаа Английн аварга боллоо
Лондоны “Челси”
клуб Премьер лигийн 35-р тойрогт “Кристал Палас”-ыг 1:0 харьцаагаар хожсоноор
Английн аварга боллоо. Премьер лиг дуусахад гурван тойрог үлдсэн ч Жозе
Моуриньогийн удирдсан баг “Арсенал”, “Манчестер Сити” зэрэг ойрын өрсөлдөгч
нартаа гүйцэгдэхээргүй болжээ. “Челси” ийнхүү португал мэргэжилтний удирдлага
дор гурав дах удаагаа, нийтдээ дөрөв дэх удаагаа Английн аварга болж байна. “Кристал
Палас”-ын эсрэг тоглолтод энэ улирлын шилдэг тоглогчоор шалгараад байгаа Эден
Азар хожлын гоолыг оруулсан байна.

No comments:
Post a Comment