Sunday, 10 May 2015

спортын нүүрэнд




Шумахерийн бие сайжирч байгаа гэв

“Формула-1” авто уралдааны долоон удаагийн аварга Михаэль Шумахерийн эрүүл мэнд сайжирсаар байна хэмээн түүний төлөөлөгч Сабина Кем мэдээлэв. “Түүний бие үл ялиг сайжирсан. Гэвч бүрэн эдгэртэл хол байна” хэмээн тэрээр ярьжээ. Шумахерийн гэргий Коринна нөхрийнхээ эмчилгээний зардлыг гаргахын тулд 34 сая еврогийн үнэтэй хувийн нисэх онгоцыг зарсан байна. Мөн Францын Мерибель дахь тансаг зуслангаа худалдахаар төлөвлөж байгаа аж.
М.Шумахер 2014 оны есдүгээр сард эмнэлгээс гарч Женев нуурын эрэг дахь зусландаа ирсэн юм. Тэрээр зургаан сарын турш эмнэлэгт ухаангүй байж, тархиндаа хэд хэдэн хагалгаа хийлгэсний эцэст ухаан орсон билээ. Шумахер Альпийн ууланд цанаар гулгаж байгаад осолдож толгойдоо хүнд гэмтэл авсан юм.

Аваргуудын лигийн шийдвэрлэх тулаан айсуй

Аваргуудын лигийн хагас шигшээд Испанийн Реал Мадрид, Барселона, Германы Байерн, Италийн Ювентус үлдээд байгаа. Өнгөрсөн долоо хоногт болсон эхний тоглолтод Италийн аваргын болзлыг хангаад байгаа Юве Испанийн эзэн хааны багийг талбай дээрээ 2:1-ээр буулгаж авсан юм. Харин Каталоны нэр төр Барса германуудыг 3:0-ээр илт давамгайлсан билээ. Өнөөдөр Байерн талбай дээрээ Барса-г хүлээж авна. Тэд гурван гоолын зөрүүгээр өрсөлдөгчөө хожих бараг биелэгдэшгүй даалгавартай. Германы баг ¼ шигшээд Португалын Порту-д эхлээд 3:1-ээр хожигдсон ч талбай дээрээ авчраад 8:0-ээр “машиндаж” байсан.
Нөгөө талд Реал Мадрид Италийн багийг хүлээж авна. Эзэн хааны баг Юентусыг хожиж аваргын төлөө тунаж үлдэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Хөлбөмбөгийн мэргэжилтнүүд Аваргуудын лигийн финалд Эль-Класиког үзнэ хэмээн таамаглаж байна. 

No comments:

Post a Comment