Испанийн эрх
баригчид нэр хүндээ алдаж байна
Испанид орон
нутгийн ,мужийн сонгуулийн урьдчилсан дүн гарч байна. Олон жил ээлжлэн эрх барьсан
Ардын нам, Социалист ажилчдын нам нэр хүндээ алдаж, авлигын эсрэг шинэ нам,
хөдөлгөөн илүү амжилт үзүүлжээ. Өнөөдөр эрх барьж буй Ардын нам ихэнх саналыг
авсан ч сүүлийн 20 жилд анх удаагаа Мадрид хотын зөвлөл дээрх хяналтаа алдаж
магадгүй болов. Улс орны эдийн засгийн байдал иргэдийн сонголтод хамгийн ихээр
нөлөөлсөн байна. Ардын намаас авч буй (мөн өмнө нь Социалист намаас авч байсан) эдийн засгийн хатуу арга хэмжээ болон авлигын асуудалд испани иргэд
тааламжгүй хандаж байгаа юм.
“Хезболла”-гийн
лидер “Исламын улс”-ын аюулыг сануулав
Ливаны өмнөд
хэсэг дахь лалын “Хезболла” хөдөлгөөний лидер Хасан Насралла Сирид байлдаж буй “Исламын
улс” бүлгийн жихад дайчид болон “Аль”Кайда”-тай сүлбээтэй босогчдоос гарч буй
аюул дэлхий нийтийг урьд өмнө байгаагүйгээр заналхийлж байгааг санууллаа.
Насралла видео мэдэгдэлдээ “Хезболла” бүлэг хөрш Сири улсад Ерөнхийлөгч Башар
Асадын талд байлдаж байгааг анх удаа хүлээн зөвшөөрчээ. Тэрээр Ливаны талд
хандаж Сири дахь үйл ажиллагааг дэмжихийг уриалсан байна. Асадын эсрэг
талынхныг дэмжсэнээр Сири улсыг жихад дайчдаас аварч чадахгүй хэмээн Насралла
хэлжээ.
Сөрөг хүчний
улстөрч өлсгөлөн зарлажээ
Венесуэльд
сөрөг хүчний нэртэй улстөрч Леопольдо Лопес улс төрийн хоригдлуудыг чөлөөлөхийн
шаардаж өлсгөлөн зарлажээ. Тэрээр Венесуэлийн иргэдийг ирэх хагас сайнд
Каракасын гудамжинд гарч хүний эрх зөрчигдөж байгааг эсэргүүцэн жагсахыг уриалж
Рамо Верде шоронгоос бичлэг хийлгэснийг хэвлэлийнхэн олж авсан байна. Мөн сөрөг
хүчний бас нэг лидер Даниель Себальос өлсгөлөн зарлажээ.
Л.Лопес Засгийн газрыг хяналт цагдалтаа
зогсоохыг шаардаж, парламентын сонгуулийг зарлахыг уриалжээ. Венесуэлийн сөрөг
хүчний лидер Леопольдо Лопес социалист Засгийн газрын эсрэг олон нийтийн
жагсаал зохион байгуулсан хэргээр 2014 онд шоронд хоригдсон юм.


No comments:
Post a Comment