Saturday, 9 May 2015

В.Путин Улаан талбайд хэлсэн үгэндээ долоон улсын нэрийг дурдав

Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн парад сүрлэг болж өнгөрлөө. Оросын нэн шинэ түүхийн хамгийн том цэргийн парадын талаарх зарим сонирхолтой баримтыг толилуулъя.
Энэ жилийн Ялалтын парад нь 24 дэх удаагийнх. Анхны парад 1945 оны зургадугаар сарын 24-нд Москвад болжээ. Дараагийнх нь 1965 онд болсон байна. Үүний дараа 20 жил завсарласан ба Зөвлөлтийн үеийн хамгийн сүүлчийн парад 1990 оны тавдугаар сарын 9-нд болжээ.1995 оноос хойш Ялалтын баярын парад жил бүр уламжлал болсон юм. 2008 оноос хойш цэргийн техник хэрэгсэл оролцох болов.

-70 жилийн ойн парад нэг цаг 19 минут үргэлжилжээ. 2014 онд нэг цаг үргэлжилж байв.

-Оросын 26 хотод цэргийн парад болжээ.

-Ойн арга хэмжээнд 85 мянган цэргийн албан хаагч оролцов.

-Улаан талбайд болсон жагсаалд 16.5 мянган цэрэг, 194 цэргийн техник, 143 нисэх онгоц оролцжээ.

-Нийслэл дахь баярын жагсаалд хоёр мянга 300 ахмад дайчин оролцсон байна.

-Дэлхийн арав гаруй орны зэвсэгт хүчний цэрэг Улаан талбайн парадад сүр хүч нэмжээ.

-Ялалтын 70 жилийн ойн баярт гадаадын 68 лидерт урилга илгээсэн ч Гитлерийн эсрэг эвсэлд орж явсан өрнөдийн орнууд бараг бүгд Украины хямралын улмаас татгалзсан хариу өгчээ.

-В.Путин Улаан талбайд хэлсэн үгэндээ долоон улсын нэрийг дурдсаны гурав нь (Америк, Их Британи, Франц) Гитлерийн эсрэг эвсэлд багтаж байв. Монгол, Хятад, Серб, Энэтхэг улс цэргүүдээ парадад илгээжээ.

-Нийслэлийн парадын үеэр үүл тараахын тулд 430 сая рубль зарцуулжээ.

-Тэтгэврийн сангийн мэдээллээр, 2014 оны дөрөвдүгээр сарын байдлаар Орост хоёр мянга 200 дайны ахмад дайчин амьд сэрүүн байна. Харин дайнд шууд бусаар оролцож байсан хүний тоо 217 мянгаар тоологдож байна.

-Оросын Засгийн газраас ахмад дайчдад сар бүр 30 мянган рублийн тэтгэмж олгодог.

-Дайнд шууд болон шууд бусаар оролцсон 13 мянган хүн орон сууцны дарааллаа хүлээж байна.

-Донект болсон парадад 1500 хүн, 30 техник оролцлоо.

-Ялалтын баярын өдөр Оросын хоккейчид дэлхийн аваргын тэмцээн дээр Белорусийг 7:0-ээр хожжээ.


-Батлан хамгаалах яамнаас мэдээлж буйгаар, дайны жилүүдэд Улаан армийн найман сая 668 мянга 400 цэрэг амь эрсэджээ. Өнөөг хүртэл энэ тоо 1.5 саяаар бага байсан юм. 

No comments:

Post a Comment