Р.Виллиамс амиа
хорлохоосоо өмнө зурвас орхисон байжээ
“Жуманжи”
киноны дүрээр дэлхийн нийтийн танил болсон Холливудын жүжигчин Робин Виллиамс
өнгөрсөн наймдугаар сард Калифорни дахь зуслан дээрээ амиа егүүтгэн энэ
хорвоогоос явсан. Тэрээр амиа
хорлохоосоо өмнө “Бүхнээс залхлаа”, “Явах цаг болжээ” гэх зэргээр янз
бүрийн зурвас үлдээсэн байсныг түүний гэр бүлд ойр эх сурвалжууд “In Touch” сэтгүүлд уламжилжээ.
“Цаасны
хэлтэрхий дээр бичсэн зурвасууд байсан. Тэдгээр нь “Баяртай” гэсэн утгатай,
амиа хорлохын өмнөх бичиг байсан. Энэ дэлхийн чөтгөрүүдийг нэг үгээр нам дарна
гэж хэлсэн байсан” хэмээн эх сурвалж ярьжээ. Жүжигчний гурван хүүхэд Зак, Зельда,
Коди нар тэдгээр бичгийг олсон аж. Виллиамс оньсон тоглоомуудаа хадгалдаг
байсан хайрцаг дотроос дээрх зурвасууд
гарч ирсэн хэмээн мэдээлж байна.
Македонид
хүчирхийлэд дэгдэхээс сэргийлэхийг уриалжээ
НАТО-гийн
ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Македони дахь мөргөлдөөнд оролцож
буй талуудад хандан тэвчээртэй, хүлээцтэйб байхыг уриаллаа. Сербийн хилээс
холгүй орших Куманово хотод буудалцаан болж 20 орчим хүн амь насаа алдсан юм.
Тэдний дотор найман цагдаа байжээ. НАТО-гийн тэргүүн Македонийн эрх баригчдад
хандаж дээрх хэрэг явдлыг даруй мөрдөн шалгахыг шаарджээ. Кумановод болсон
халдлагыг зохион байгуулсан босогчдын толгойд таван косово үндэстэн байсан
хэмээн Македонийн эрх баригчид мэдэгдэв. Тэд бүгд Косовогийн чөлөөлөх армийн
гишүүд байсан хэмээн цагдаагийн газраас баталж байна. Косовогийн чөлөөлөх арми
Косовогийн тусгаар тогтнолын төлөө тэмцэхдээ олон зуун хүний аминд хүрч байсан
билээ.
Польшид эхний
шатанд ялагч тодорсонгүй
Польшийн төрийн
тэргүүн Бронислав Коморовский Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд дахин
сонгогдох хангалттай санал авч чадсангүй. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Коморовский
32 хувийн санал авчээ. Түүний гол өрсөлдөгч, сөрөг хүчний “Хууль, шударга ёс”
намын нэр дэвшигч Анжей Дуда 34 хувийн санал авсан байна. Олон нийтийн санал
асуулгаар, Бронислав Коморовский илт давуу ялалт байгуулна хэмээн гарч байсан ч
тийм юм болсонгүй. Польшийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат тавдугаар
сарын 24-нд болно.
Амь үрэгдсэн
хүний тоо найман мянгад хүрлээ
Балбад болсон
газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо найман мянгад хүрлээ хэмээн тус улсын
эрх баригчид мэдээлэв. Хамгийн сүүлчийн мэдээллээр, найман мянга 19 хүн
байгалийн гамшгийн золиос болоод байна. 17 мянга 866 хүн бэртэж гэмтсэн бол,
366 хүн сураггүй хэвээр байгаа аж. Газар хөдлөлтөд улс орон даяар нийт барилга
байгууламжийн 10 хувь нь эвдэрч сүйджээ.
Балбад дөрөвдүгээр
сарын 25-нд 7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Чичирхийллийн төв нь
нийслэл Катманду хотоос баруун хойш 82 км-ийн зайд байв. 1934 оноос хойш тус
улсад ийм гамшигт газар хөдлөлт болж байгаагүй юм.
НҮБ-ын
хүмүүнлэгийн тусламж Йеменд ирлээ
Түлш шатахуун
ачсан НҮБ-ын хөлөг онгоц Йемений баруун эргийн Ходейда боомтод ирлээ. Эдгээр
түлш шатахуунаар хүмүүнлэгийн тусламж түгээх автомашинуудыг цэнэглэх юм. Хусит
босогчид, Ерөнхийлөгчийн талынхны хооронд хэд хэдэн ширүүн тулаан өрнөсний
дараа Саудын Арабаар толгойлуулсан олон улсын цэргийн эвсэл Йемений босогчдод
агаараас цохилт өгөх болсон. Үүний улмаас Йемений олон бүс нутаг түлш шатахууны
хомсдолд оржээ. Хусит босогчид олон улсын цэргийн эвслээс санал болгосны дагуу
таван өдрийн турш галаа зогсоохоор болсон байна. Энэ өдрүүдэд хүмүүнлэгийн
тусламжийг зохих газруудад хүргэхээр төлөвлөжээ.


No comments:
Post a Comment