Гватемалд Төвбанкны захирлыг баривчилжээ
Гватемалын цагдаа Төвбанкны захирал Хулио Суарес болон
хэд хэдэн менежерийг авлигын хэрэгт сэжиглэн баривчилжээ. Суарес төрийн ажил,
үйлчилгээг танилуудынхаа компанид өгч, хувь хүртдэг байсан нь мөрдөн шалгалтаар
тогтоогджээ. Мөн банкны менежерүүд улсын мөнгийг хувийн компаниудад зээлүүлж “ашиг
олдог” байсан хэмээн мөрдөгчид үзэж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Гватемалын
дэд ерөнхийлөгч Роксана Бальдетти татвараас зайлсхийсэн хэргээр албан
тушаалаасаа огцорчээ.
Лалын босогчид Пальмира хотыг эзлэв
Сирид эртний түүхт хот Пальмира “Исламын улс” бүлгийн
босогчдод эзлэгдлээ хэмээн гэрчүүд мэдээлж байна. Хотын өмнөд хэсэгт Ойрхи
Дорнодын соёлын үнэт өвийн нэг болох эртний Ромын хотын туурь байдаг. Энэ туурь
ЮНЕСКО-гийн Бүх дэлхийн соёлын өвд орсон билээ. Библи сударт бичсэнээр, Соломон
хаан Дамаск болон Ефрат мөрний хоорондох цөлийн баян бүрдэд Пальмира хотыг
байгуулжээ. Хожим нь Пальмира хот өрнө, дорнын хоорондох Торгоны замын огтлолцол
дээрх худалдааны томоохон төв болж байв. Лалын хэт даврагчид тус хотод хяналтаа
бүрэн тогтоосны дараа эртний хөшөө дурсгалыг устгаж эхлэх вий гэсэн айдас болгоомжлол
үүсчээ.
Зөвлөлтийн цэргийн олзлогдогчдод нөхөн төлбөр олгоно

No comments:
Post a Comment