Sunday, 10 May 2015

Гарет Бейл ганцаардах болжээ

Хөлбөмбөгийн түүхэнд хамгийн үнэтэй тоглогч болж (130 сая доллар) Реал Мадридад ирж байсан Гарет Бейл сүүлийн үед ихээхэн шүүмжлэлд өртөж байгаа. Тэрээр хурдтай, хурц, дайчин тоглолт үзүүлэхээ больсныг мэргэжилтнүүд ихээхэн шүүмжлэх болсон юм. Уэльс довтлогч баг дотроо ганцаардаж, тоглолт нь муудаж, улам их асуудалд орох болсон нэг том шалтгаан нь түүний испани хэл сайн сураагүйтэй холбоотой хэмээн бичих болов.

Бейл Испанид ирээд хоёр жил болсон, мөн испани хэлний хичээлд суусаар байгаа ч олигтой сайжрахгүй, багийнхантайгаа чөлөөтэй ярилцаж чадахгүй байгаа аж. Багийн од Криштиано Роналдо англиар сайн ярьдаг ч хувцас солих өрөөнд дасгалжуулагч Карло Анчелоттитой зөвхөн испаниар харилцдаг байна. Багийн андуудтайгаа сайн ярилцаж, ойлголцдоггүйн улмаас сүүлийн үед Бейлд бөмбөг дамжуулах хүн ч ховор болсон хэмээн ярих болов. Тэрээр энэ зун Реалыг орхиж Англи руу буцах нь бараг тодорхой болоод байна. Манчестерийн хоёр баг түүнийг авах сонирхлоо илэрхийлсэн юм. 

No comments:

Post a Comment