Халуунд амиа
алдсан хүний тоо 1000-ыг давлаа
Энэтхэгт
агаарын температур +50 градуст хүрч хэт халууны улмаас амиа алдсан хүний тоо
мянгыг давлаа хэмээн ВВС мэдээлэв. Одоогоор мянга 118 хүн нас бараад байгаагийн
ихэнх нь Телангана, Андра-Прадеш мужийнх байна. Баруун Бенгал, Орисса мужид мөн
олон хүн амиа алджээ. Ойрын өдрүүдэд хэт халуун агаар буурахгүй хэмээн цаг уурчид
анхааруулав. Иргэлдийг гэртээ үлдэж, ус их хэрэглэхийг зөвлөж байна.
П.Порошенко үндэсний
аюулгүй байдлын стратегийг батлав
Украины Ерөнхийлөгч
Петр Порошенко үндэсний аюулгүй байдлын стратегийг баталжээ. Энэ салбар дахь
төрийн бодлогын гол чиглэлүүд дотор газар нутгийн бүрэн байдлыг сэргээх, улс
орны батлан хамгаалах чадварыг дээшлүүлэх, зэвсэгийн үйлдвэрэл, цэргийн техник
хэрэгслийн тал дээр Оросоос бүрэн хараат бус болох зэрэг багтжээ. Мөн Украиныг
Европын холбоонд нэгтгэх, НАТО-гийн бүрэлдэхүүнд багтаах нь стратегийн гол
зорилт хэмээн тусгаж өгсөн байна. Оросын аюул заналхийллээс сэргийлэхийн тулд
үндэсний аюулгүй байдлын шинэ системийг бий болгох тухай дээрх баримт бичигт
тусгаж өгчээ.
Бразилд
Неаполийн мафийн толгойлогчийг баривчлав
Бразилд
Неаполийн “Каморра” мафийн хамгийн зальтай толгойлогчийг баривчилжээ. Паскуале
Скотти хууль хяналтын байгууллагаас 30 жилийн турш зугтсан нэгэн юм. Италид түүнийг
20 орчим аллагад буруутгаж байна. 1984 онд Скотти эмнэлгээс оргож алга болжээ.
Тэрээр Бразилд хуурамч паспорттай болж, зүүн хойд хэсгийн Ресифе хотод
суурьшаад байсан аж. “Каморра” мафийн толгойлогчийг ойрын өдрүүдэд Италид
шилжүүлэн өгөх бололтой. Ромын хууль хяналтын байгууллагууд гэмт этгээдийг
баривчилсан Бразилд талархал илэрхийлжээ.
No comments:
Post a Comment